Энтертайнмент

Дуучин Ч.Сэлэнгэ “Ганцхан талын тасалбар” дуугаараа "эргэн иржээ"

“Харанга” хамтлагийн “Бүсгүй заяа” “Сэрүүхэн бороо”, “Чи мэдэх үү” дуунуудаараа олны танил болж, багагүй фэнтэй болоод байсан дуучин Ч.Сэлэнгэ урлагтаа эргэн иржээ.

Тэрээр ид мандаж байхдаа хувийн амьдралаа төвхнүүлэхээр уран бүтээлээсээ түр завсарлага аваад байсан юм. Тэгвэл тэрээр шинэ оны босгон дээр шинэ уран бүтээлтэйгээр сонсогч фэнүүдтэйгээ дахин уулзжээ.

“Ганцхан талын тасалбар” дуугаараа урлагтаа comeback хийсэн дуучин Ч.Сэлэнгэ өмнө нь дуучин Бичүүгийн хамт “Гуравхан жил”, дуучин Боботой хамтран дуулсан “Чинийхээ дэргэдээс холдмооргүй байна” дуу нь тухайн үедээ залуусын дунд хит болж байсан юм.

Тэрбээр өмнөд хөршид урлагийн чиглэлээр суралцаж төгссөн боловсрол өндөртэй цөөн уран бүтээлчдийн нэг юм. Ч.Сэлэнгэ өмнө нь “Аялуун” нэртэй уг цомог гаргаж байсан. Тус цомогт “Хөх торгон цамц”, “Аргагүй амраг”, “Бүүвэйн дуу”, “Гандан уул”, “Цэн цэнгийн баавар”, “Цэвэр охин”, “Солонго” зэрэг дуунууд багтаж байсан билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button