Дөрвөн жилийн дотор агаарын бохирдолд 456.1 тэрбум төгрөг зарцуулжээ

Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд манай улс нийт 456.1 тэрбум төгрөг зарцуулсан боловч агаарын чанарын үзүүлэлт стандарт хэмжээнд хүрээгүй гэж Үндэсний аудитын газраас дүгнэжээ.
Засгийн газраас 2017 онд 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн зорилгыг хангахын тулд таван зорилтын хүрээнд нийт 58 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байдаг.
“Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн 6.1-д “Хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан төсөл, арга хэмжээ, ажлыг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ гэж заасныг үндэслэн 2017-2020 онд нийт 451.6 тэрбумыг зарцуулжээ.
Задалж үзвэл,
-Улсын төсвөөс 273.1 тэрбум
-АХБ, Европын хөрөнгө оруулалтын банк, Дэлхийн банк, БНХАУ-ын зээлээр 168.9 тэрбум
-Нийслэлийн төсвөөс 14.1 тэрбумыг зарцуулжээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
agaariin bohirdloor zugeer show hiigeed. mungu ideed bga ni ugaasaa unenshdee baahan hudlaa shaaj shaaj utaagaa arilgaj amjaagui btal ni uvul ni duuschdag tegeed l barag utaaga alga bolgoson met shaaj ugnu
Ulam ihseed baigaag hun bur l medej bga biz de ur dun n haana bnaa ter ih mungu n yund zartsuulagdaad bnaa
Namchid shiiddegguin bhgui yu daa,