Нийгмийн

Авлигад "идэгдсэн" ЭМЯ-ны мэргэжилтэн Н.Чимэдлхамд дөрвөн жилийн ял оноож, бусдыг нь торголоо

ЭМЯ-ны албан тушаалтан, мэргэжилтнүүдийн нийт 26 хүнд холбогдох хясан боогдуулах замаар хахууль авдаг байсан гэх хэргийг шүүхээр хэлэлцэх гэсээр хоёр жил орчим болсон. Цар тахлаар шалтаглаж, шүүгдэгчдийн өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шатгаангүйгээр шүүх хуралд ирэхгүй байх гэх мэт асуудал гаргасаар байв.

Харин энэ долоо хоногт эл хэргийн шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж, ЭМЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд болох тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Цогтбаатар, эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нарын албан тушаалтнуудад ял оноолоо.

Шүүхээс Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нарыг албан тушаалаа урвуулан ашигласан, хясан боогдуулж хахууль авсан гэм буруутайд тооцов. Ингээд Н.Чимэдлхамын нийтийн албанд томилогдох эрхийг долоон жил хасаж, нээлттэй ангид дөрвөн жил хорих ял эдлүүлэхээр болжээ.

Б.Болорчимэгийн нийтийн албанд томилогдох эрхийг дээрх хугацаагаар хасаж, 40 сая, ЭМЯ-ны гэрээт шинжээч эмч Ү.Отгонбаатарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, 25 сая, шинжээч эмч Д.Наранцэцэг, Н.Наранцэцэг нарын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 2.7-3 сая төгрөгөөр торгох ял оноожээ. Харин аж ахуйн нэгжийн албан тушаалтан Н.Мөнх-Эрдэнэ, Р.Октябрь нарыг хахууль өгсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 3.5 сая, Б.Цацралт-Одын төрд ажиллах эрхийг мөн хугацаагаар хасаж, зургаан сая, М.Золтуяа, Б.Ганзориг нарын нийтийн албанд томилогдох эрхийг дээрх хугацаагаар хасаж, таван сая, О.Тамир, С.Энхболд, Б.Галхүү, Б.Амаржаргал нарын нийтийн албанд томилогдох эрхийг мөн хоёр жил хасаж, нурван сая, Г.Насандэлгэрийн нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, 12 сая, Т.Ариунаа, Д.Гантөмөр, Ц.Наранбаяр нарын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 2.7 сая, Ж.Нэргүйн нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, найман сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ. Шүүгдэгч М.Болортуяа, Д.Булгансүрэн, С.Бямбасүрэн, С.Алтанзаяа, Б.Дэлгэр нарыг хахууль өгсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаад, ялаас чөлөөллөө.

ЭМЯ-ны ТЗУГ-ын даргаар ажиллаж байсан Б.Цогтбаатарт НПГ-аас эрх мэдэл албан тушаалаа урвуулсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгасан бол, хахууль өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн Н.Бямбадорж нас барсан учраас хэргийг нь хэрэгсэхгүй болголоо.

Энэ олон хүн холбогдсон авлигын хэргийг голлон толгойлсон нөхөдийн хэн нь хэн бэ.

-АВЛИГЫН ХЭРГЭЭСЭЭ БОЛЖ САЙД БОЛОХ ШААНСАА АЛДСАН Б.ЦОГТБААТАР-

Бямбаагийн Цогтбаатар. ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан тэрбээр өнгөрсөн 2020 оны сонгуулийн дараа У.Хүрэлсүхийн Засгийн газарт орж ажиллахаар яригдаж, УИХ-ын чуулганы хуралдаанаар оруулж, батлуулахаар бүр тохирчихсон талаар тухайн үед албан эх сурвалжууд батлан мэдээлж байв.

Гэтэл Засгийн газрын гишүүд томилох чуулганы хуралдааны үеэр Б.Цогтбаатар биш Т.Мөнхсайхан орж ирсэн нь тухайн үед олны гайхшрал төрүүлж байсан юм. Учир нь сайд болгохоор нэгэнт ярьж тохирсон байсан хүнээ гэнэт өөрчлөөд оруулж ирсний цаад шалтгаан нууц байв.

Гэтэл тэр нууц нь авлигын хэрэг байж. АТГ-аас түүнийг албан тушаалын гэмт хэрэгт шалгуулж, яллагдагчаар татаад байгаа тухай албан бичиг хүргүүлснээр түүний Эрүүл мэнд ийн сайд болох шаанс үгүй болсон юм. Одоо тэрбээр НҮБ-ын Хүүхдийн санд ажиллаж буй.

Түүнийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр шүүж буй. Тэрбээр ЭМЯ-ны тендер шалгаруулах хорооны даргаар ажиллаж байхдаа өөрт хамаарал бүхий аж ахуй нэгжүүдийн тендерийн материалыг түрүүлж боловсруулах ажлыг шинжээч Ү.Отгонбаатарт даатгаж, улмаар тус компаниуд нь тендерээ хаалтгүй авдаг байсан гэх хэрэг юм.

-САЙД АСАН Д.САРАНГЭРЭЛИЙН ТУСЛАХ “АВЛИГАЧ” БАЙЖЭЭ-

ЭМЯ-ны газрын эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Баттөрийн Болорчимэг. Түүнийг энэ сарын 26-нд шүүх хурал болох үхртэл цагдан хориод байна. Батлан даалтад гадуур шүүгдэж байсан түүний өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  шүүх хуралд ирээгүй тул дараагийн удаа шүүх хуралд ирүүлэхийн тулд ийм арга хэмжээ авчээ.

Б.Болорчимэг ЭМЯ-нд анх Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн туслахаар ажиллаж байжээ. Улмаар сайдынхаа дэмжлэг авч  ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн болсон гэдэг.

Тэрбээр ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхамтай хамтарч тендерийн материал өгсөн компаниудыг хясан боогдууж, авлига авдаг байсан гэх хэрэгт холбогдсон. Улмаар аргаа барсан аж ахуй нэгжүүд ажлаа бүтээхийн төлөө хахууль өгдөг байсан гэх.

-ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧ АСАНЫ ОХИН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ, ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭВ-

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам хуульч хүний охин. Тодруулбал, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр ажиллаж байсан, Монгол Улсын Гавьяат хуульч С.Нямжав түүний аав.

Тиймдээ ч хэрэг нь шүүхийн шатанд ийн удааширч, улмаар цагдан хоригдохгүй батлан даалтаар гадуур шалгуулж буйг аавынх нь нөлөө орсон байж мэднэ гэж хардах үндэслэл болдог. Аж ахуйн нэгжүүд Б.Болорчимэг, Н.Чимэдлхам нараас тусгай зөвшөөрөл авахын тулд 15 сая хүртэлх төгрөгийн хахууль өгч байсан нь АТГ-ын шалгалтын явцад тогтоогдсон гэдэг.

“Miss Mongolia-2008” тэмцээний дэд байранд орж олон улсын тэмцээнд явж байсан бүсгүй юм. Улмаар сургууль төгссөн даруйдаа буюу 2015 онд Г.Шийлэгдамбыг сайдаар ажиллаж байх үед анх Эрүүл мэндийн яаманд ажилд орж байсан юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
del
del
2022-01-08 09:36

Уул нь дарга нар нь илүү шийтгэл амсах ёстой биздээ ардын намын ам ажил хол зөрүүтэй байна яандаа �######�уул�##�

Zochin
Zochin
2022-01-08 09:50

Tuslah iin Tom hereg. holbogdono geheer unemshil muutai baina jinhene ezen ne said avgai Sarangerel l baih aa 24 hun geheer EMYam buhel dee avilgachid bolj taarah nee,

Монгол хүн
Монгол хүн
2022-01-08 17:25
Reply to  Zochin

Туслах ажилтан ганцаараа ийт том хэргийг толгой мэдээд хийнэ гэж байхгүй ээ

зочин
зочин
2022-01-08 10:48

хахуулиар авсан гавьяат байна аа бүүр охин нь авилгачин байхдаа яахав дэн

Зочин
Зочин
2022-01-08 13:56

Sarangereliig UIH-aas tataj, 461 ruu ni yavuul

Зочин
Зочин
2022-01-08 14:47

Хөөрхөн хүүхэн лэсби болно зовохгүй

зочин
зочин
2022-01-08 20:29

ГАТАН БИЛҮҮ ХАТГИН БИЛҮҮ НӨГӨӨ САЙД АВГАЙ ЗҮГЭЭР ЮМ УУ

Munkhjargal
Munkhjargal
2022-01-08 21:43

Bytehgyiee!!!!!! Iim l Tenegyydiin Gart Mongolin Hywi Zaya Bagtaj bna gej bodohoor yneheer Bid Shydarga Bys hymyys ymdaa!!!!!! Germand ch iim Tohioldol bdag ch gesen tyyniig Managementin Argaar Hyn byrt Tegsh Erhteigeer, Asyydalig Deer Doorgyi Niileed Ynen Tal ryygaa Bygd Niileed Aldaagaa Zasaad Orchihdog!!!!!!!! Bie Biendee Yneheer Hairtai, Yneheer Aimaar Ynench, Harzaaraa Yaridag Oilgolzdog!!!!!! Yaj iij bgaad l Yneniig Olj awaad Sydalgaa Toozoondoo oryylaad l Niigemdee Ashigtai Honjootoi Byteegdehyyn bgood l gargaad awdag Id Shidtei Aimaar ch gehed haashaa ym, yneheer Syralzmaar Hymyys shyy!!!!! Ted naraas tegej Amarhan syrah Zuw Medeeleliig ch ter bgon Awch ch bdoggyi hymyys....kkkkk.Eh Orondoo Yneneesee Hairtaigiin Shinj Ene ym bolow yy???

Холбоотой мэдээ

Back to top button