УЛС ТӨР

БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяаг эгүүлэн татахыг Ерөнхийлөгч зөвшөөрөөгүй юу

Солонгост амьдардаг монгол охин зодуулсан асуудлаас болж ГХЯ-наас Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяаг эгүүлэн татах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд сар орчмын өмнө хүргүүлсэн. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг бүрэн эрхийнхээ хүрээнд Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяаг эгүүлэн татна хэмээж байв. Гэхдээ дараа нь зодуулсан охины асуудлыг шийдвэрлэтэл Ц.Өнөрзаяаг эгүүлэн татах асуудлыг эргэж харахаар болсон талаараа дахин мэдээлсэн.

Уг саналыг Ерөнхийлөгч зөвшөөрөх юм бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэнэ. Улмаар дэмжвэл УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх ёстой юм.

Гэтэл түүнээс хойш бүтэн сарын хугацаа өнгөрөөд байхад БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяаг эгүүлэн татах асуудлыг дахин сөхсөнгүй. Өөрөөр хэлбэл энэ асуудлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвшөөрөөгүй бололтой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

тэнд ард түмэн нь нохойн гөлөгнөөс дор амьдарч байхад яахаараа энэ мууг эргүүлэн татдаггү албан тушаалд нь байлгаад байдаг юм

Зочин
Зочин

Бяртай элчин сайд шүү

Иргэн
Иргэн

Мэдлэг мэдэрэмж нь харагдаж байгаа нь энэ байх даа . Ард иргэдээ хэрхэн хамгаалж байгаа нь тодорч байгаа хь энэ юм болов уудаа .манайд шудрагаар огцордог , огцруулдаг албан тушаал,тушаалтан байдаг болов уу?????

Холбоотой мэдээ

Back to top button