Нийгмийн

Омикроноо ч алдсан тул гадаадаас ирсэн иргэдээ тусгаарлахаа боль

Омикроны халдвар дотоодод нэгэнт илэрч, аль хэдийн тархалт эхэлсэн. Тиймээс гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлах нь ач холбогдолгүй болоод байна.

Өмнөх удаа дэльта хувилбар тархаж байх үед гадаадаас ирсэн олон зорчигчид өдрийн 50 мянган төгрөгөөр буудалд арав хонож, эдийн засгийн хувьд хохирч байсан дүр зураг давтагдах нь.

Өнгөрсөн 11-р сард Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс коронавирусийн Омикрон хувилбар бүртгэгдсэн улс орон болон тэдгээр улсаар дамжин эх орондоо ирж буй иргэд 10 хоногийн хугацаанд тусгаарлахаар болсон билээ.

Эдгээр иргэнийг нэр бүхий 17 зочид буудлыг түшиглэн тусгаарлаж байхаар болсон. Тухайлбал, Кентавр, Наранбулаг, Зүчи, Мөнххустай, Тайж, Амар, БиЖи, Намуун, Монголика, Альфа, Ворд Монголиа, Бага баян цогцолборт тусгаарлах юм.

Тусгаарлалтын төлбөр нь

  • 0-3 насны хүүхдүүд төлбөргүй
  • 4-16 насныхан 50 хувийн төлбөртэй байх бол 
  • 17-оос дээш насныхны тусгаарлалтын нэг хоногийн төлбөр нь 100.000 төгрөг байна.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ternees omno 50000aar 21 honoj bsan shvdee. Ovchin Mongold bhgui bhad!

Зочин
Зочин

Нэг хоногийн 50000 болгооч.!!!.Эсвэл тусгаарлахаа зогсоо.!!!

Холбоотой мэдээ

Back to top button