НИЙГЭМ

УИД-т гал алдсан хэргийг дахин шүүхэд шилжүүлжээ

Өнгөрсөн оны зургаадугаар сард Улсын их дэлгүүрт гал гарч, 5, 6, 7 дугаар давхар бүхэлдээ шатсан билээ. Гал түймрийн улмаас 1-7 дугаар давхарт худалдаа, үйлчилгээ эрхэлдэг 125 хүний 24.023.847.554 төгрөгийн хохирол учирсан.

Жил гаруй хугацаанд шалгасан дээрх хэрэгт Нийслэлийн прокурорын газраас гуравдугаар сарын 26-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ч нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм. Тэгвэл хэргийг шалгаж дуусаад дахин шүүхэд шилжүүлжээ.

Шалгалтын явцад хэд хэдэн зөрчил илэрсэн байдаг. Тодруулбал, “Ай Ти Эн” ХХК-ийн захирал Ц нь 2020 оны тавдугаар сарын 20-нд “Улсын их дэлгүүр” компанитай гэрээ байгуулж, Улсын их дэлгүүрийн зургаадугаар давхрын парпедны хар цаасан дээвэр солих ажлыг гүйцэтгүүлэхээр болжээ.

Тус компани нь барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, энэ чиглэлээр мэргэшээгүй атлаа мэргэжлийн бус Б, Б, Т, О нартай аман гэрээ байгуулан, дээрх ажлыг хийж гүйцэтгэхдээ ноцтой зөрчил дутагдлууд гаргасны улмаас гал алдаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж буй юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

24 тэрбум тоглоом биш шүү

Холбоотой мэдээ

Back to top button