Нийгмийн

Улсын заан Ц.Баярсайханд оноосон гурван жилийн ялыг хэвээр үлдээжээ

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Гавьяат тамирчин, улсын заан, ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны дарга асан Улсын заан Ц.Баярсайхан, “Мах импекс” компанийн гүйцэтгэх захирал Г.Бүдрагчаа нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж, анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээлээ.

Ц. Баярсайханд холбогдох хэргийг эргэн сануулбал, түүнийг хуурамч бичиг баримт ашиглан бусдаас 500 сая төгрөг залилсан гэх хэрэгт буруутгасан.

Олон дахин шүүх, прокуророос буцсан уг хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны есдүгээр сард хэлэлцэхдээ Ц.Баярсайханд гурван жил 200 хоног хорих ял оноож, Г.Бүдрагчааг 2.7 сая төгрөгөөр торгосон байдаг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бага ял өгсөн байна. 8 жил өгөх байсан юм.

Зочин
Зочин

Бөх нэртэй алуурчин хулгайч дээрэмчин танхай залилагч нар эхнээсээ шоронруугаа явж байгаа нь зүй ёсны асуудал

Холбоотой мэдээ

Back to top button