УЛС ТӨР

Х.Нямбаатар: Төрөөс бизнес эрхлэгчдэд хийдэг хяналт шалгалтыг гурван жил зогсооно

Өнөөдөр /2022.01.12/ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.

Тэгвэл үүгээр гарсан эхний шийдвэрүүдийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа нар танилцууллаа.

Энэ үеэр Х.Нямбаатарг сайд “Төрийн зүгээс ААН-үүдэд хийдэг зарим төрлийн хяналт шалгалтыг түр зогсоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо. Энэ хууль 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс 2024 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл, гурван жилийн хугацаанд үргэлжилнэ.

Иргэдийн гомдол саналд үндэслэсэн шалгалтууд хийгдэнэ. Мөн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон эрүүл мэнд, нийгмийн даатгал, хүүхэд хамгааллын чиглэлээрх хяналт, шалгалтууд зогсохгүй. ААН, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай холбоотой төлөвлөгөөт хяналт шалгалтууд дээрх хуулийн хүрээнд зогсоно.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрөөс бизнес эрхлэгчдэд тавьдаг зөвшөөрлийн тогтолцоог хөнгөвчлөх зорилт тавиад байгаа” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-01-13 10:01

Het tuulshral bas buruu ur dagavar avchirdag shu

Холбоотой мэдээ

Back to top button