Тэтгэвэр, тэтгэмж нэмэх тогтоолын төсөл боловсруулахыг үүрэг болголоо

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж, нийгмийн халамжийн сангийн 2022 оны батлагдсан төсөвт багтаан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авах Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад даалгалаа.
Нийгмийн халамжийн тэтгэврийг 63.1 мянган иргэн буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг хүн амын таван бүлэгт олгож байна. Мөн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 11,5 мянган хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмийг халамжийн тэтгэврийн хэмжээгээр тооцож олгодог. Нийгмийн халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэх боломжийг салбарын яам судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.
Мөн хуралдаанаар Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгох журмын талаар хэлэлцэж, хуулийн хүрээнд өөрчлөх боломж байгааг эсэхийг судалж, иргэдэд хүндрэл чирэгдэлгүйгээр зохион байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Казахстаны тэмцэгч ард түмэнд баярл�##�аа, та нарын минь тэмцлийн долгион т�##�ын монголд том сургамж болж эрх баригчид маань хөгшид биднийхээ татгаварийг нэмэх шийдвэр гарг�##�аа
Казахстаны тэмцэгч ард түмэнд баярл�##�аа, та нарын минь тэмцлийн долгион т�##�ын монголд том сургамж болж эрх баригчид маань хөгшид биднийхээ татгаварийг нэмэх шийдвэр гарг�##�аа
Баярлах болоогүй . Нэмсэн хойно нь нэмлээ гэж үзье. Худлаа ярих , судлах хоёроор молигодоно доо.
Х�##�амжийн тэтгэвэр гэж байна ш дээ. Өндөр насны тэтгэвэр ондоо ш дээ
Х�##�амжин тэтгэвэр нэмэх тухай бна шүү пээ
ТЭТГЭВЭР, ХАЛАМЖИЙН МӨНГӨ НЭМЭХ ЦАГ НЬ БОЛСОН. ГЭХДЭЭ ТЭТГЭВРИЙГ ТЭГШ ХУВААРИЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ. УЛСЫН ТӨСВИЙГ БОДОЖ 800 МЯНГААС ДООШ ТЭТГЭВРИЙГ ЭНЭ УДАА НЭМЖ ТЭТГЭВРИЙН ЗӨРҮҮГ ОЙРТУУЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ. 800-ААС 2 САЯ ТӨГРӨГИЙН ТЭТГЭВЭР АВЧ БАЙГАА АХМАДУУД УЛСААС ӨНДӨР ЦАЛИН АВЧ, ОДОО ӨНДӨР ТЭТГЭВЭР АВЧ БАЙГАА ГЭДГЭЭ УХАМСАРЛАЖ НЭГ УДАА УЛСЫН ТӨСВӨӨ БОДОЖ НЭМЭГДЛЭЭС ТАТГАЛЗАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
Үнэн л байгаасай.Одоо амьдархад нэн хүнд байна!!З�##�уу х�##�уун насаа Эх орондоо зориулсан юмсан!!!!!!!: