
Бямба гараг /2022.01.15/-аас даваа гараг хүртэл хугацаанд АНУ-ын Дакотагаас Жоржиа болон Мэн муж хүртэл цасан шуурга дэгдэнэ гэсэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ байна. Энэ талаар “ABC News” мэдээлэв.
Цасан шуурганаар Хойд Дакота, Айова мужуудад 30.48 см-ийн хэртэй цасан хунгар үүсгэсэн байна. Шуурга ням гарагаас даваа гарагт шилжих шөнө зүүн өмнө зүгийг чиглэж байсан ч дараа нь зүүн хойд зүгт чигээ өөрчилсөн байна.
Бямба гарагт эрх баригчид аюулт бүсэд байх оршин суугчдыг гар доорх яаралтай тусламжийн хэрэгслүүдээ нөөцөлж, ням, даваа гарагуудад замаас хол байхыг уриалав.
Мөн Каролины арлуудын зарим хэсэгт тог цахилгааны шугамын утас хөлдөж, цахилгаан тасарч, ургаа модод унаснаар зам тээврийн осол гарах зэрэг аюул эрсдэл байгааг анхааруулав.
(Эх сурвалж: АВС News)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.