УЛС ТӨР

Ж.Мөнхбат: МҮОНРТ-ийн гүйцэтгэх зөвлөлийнхөн ичээч

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2022.01.18/-ийн хуралдаанаар Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевиз /МҮОНРТ/-ийн тухай хуулийн хэрэгжилт болон тус телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонслоо.

Хуралдааны үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат “МҮОНРТ бодлого ярихын оронд албан тушаалын томилгоо ярьдаг болсон. Үндэсний зөвлөлийн дарга нь Үндэсний зөвлөлтэйгөө шүүхдээд явж байна. Үүнээсээ ичээч та нар.

Юм ярихаараа нэг хүнийг хална, томилно гэдэг л зүйл ярьдаг. Бодлого ярьж, асуудлыг нь шийд гэж томилсон шүү дээ. Өнөөдөр ажлаа хийж чадахгүй, төсвөө баталж чадахгүй энд ирээд сууж байгаадаа яг үнэндээ ичих хэрэгтэй.

ТББХ-нд жил бүхэн Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ, ЗГХЭГ, Төрийн албаны зөвлөл тайлангаа тавьдаг. Ажлаа дүгнүүлдэг. Гэтэл танай байгууллага тайлан тавих байтугай хуралдаа ирэхгүй байна.

Гүйцэтгэх удирдлага дээр асуудал байна. Долоо хоног бүр гомдол ирдэг. Ажлаас хууль бусаар халлаа, шахлаа, дарамталлаа гэдэг. Гүйцэтгэх удирдлагынхаа дотоод асуудлыг шийддэг газар нь гүйцэтгэх зөвлөл шүү дээ. Тиймээс ажлын хэсэг байгуулж шалгана. Дүгнэлт гаргаж, тайлан гарсны дараа МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн асуудлыг авч үзнэ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Kca
Kca
2022-01-17 16:55

Тэр шүүрдэж байгаа нөхрийг оркуудын шүлэгч би�####� чи сумлаж тавих биз дээ.

Зочин
Зочин
2022-01-17 18:25

Өөрөө ичээч махан толгой айлын авгай хүүхэн нухөхаас өөр чадьаргүй голио

Бүрэнбаатар
Бүрэнбаатар
2022-01-18 11:09

Үндэсний зөвлөл, Гүйцэтгэх удирдлаг хоёроо ялгахгүй байгаа хүн хэнд ямар хариуцлага тооцхоо мэдхүү. Танк хүлдэг шиг ижил утгатай юу

Холбоотой мэдээ

Back to top button