Сайд асан, уяач П.Сэргэлэнг элчин сайдаар томилно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар өнөөдөр (2022.01.17) Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Тухайлбал, гурван хүнийг Элчин сайдаар томилох санал хүргүүлсний нэг нь уяач П.Сэргэлэн байв. Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эргүүлэн татаж, оронд нь тус Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг томилох саналаа ийн хүргүүлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2018 онд зарлиг гарган, Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэнгийн “Улсын манлай уяач” цолыг хурааж байв. Тэрбээр мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан нэгэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ ацнаас өөр томилох хүн байдаггүй юмуу.
Amerikd geegui yaamaa
Diplomatchgui bolson manai uls
ӨГӨР КОММУНИСТ ХАРХНУУД