Нийгмийн

БНСУ: Н.Эрдэнэтуяагийн оронд Э.Сарантогосыг томилно

Гадаад харилцааны яамнаас чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяаг эгүүлэн татах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүргүүлсэн билээ.

Тэгвэл уг саналыг Ерөнхийлөгч хүлээн авчээ. Улмаар оронд нь томилох хүнийг УИХ-ын дарга Г.Занданшатарт санал болгожээ.

Тодруулбал, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эргүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг томилох санал хүргүүлжээ. Тэрбээр ГХЯ-ны Ази, номхон далайн орнуудын газрын захирлаар ажилладаг билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ авгай г бас өөрийг нь солиоч. Орос Хятад рүү ажлын айлчлал нэрээр Лавровт томорч гай чирсэн авгай. Хятадтай харьцаад байдал дордуулсан Худ ургаа элчин болгоод нөгөө балай тэгд учираа олохгүй самарч байна

Холбоотой мэдээ

Back to top button