УЛС ТӨР

Б.Жавхлан: Гуравдугаар сарын нэгэн гэхэд бүх тендерийг эхлүүлэх хугацаатай, хатуу үүрэг өглөө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар сайд нар мэдээлэл хийлээ.

Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ “2021.11.15-нд төсөв батлаад 65 хоног болж байна. Энэ хугацаанд Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа материал худалдан авах хуулийн хүрээнд худалдан авах ажиллагаа, тендерийн үйл ажиллагааны явц ямар байгааг Засгийн газарт танилцууллаа.

 18-ны өдрийн байдлаар 717 төсөл арга хэмжээнд 3.1 их наядын өртөг бүхий хөрөнгө оруулалтуудаас дөнгөж 19.5 хувийн гүйцэтгэл буюу 140 төсөл арга хэмжээ, тендер зарласан байгааг маш хангалтгүй байна гэж үзлээ. Тиймээс бүх төсөв захиран зарцуулагч нарт гуравдугаар сарын нэгэн гэхэд бүх тендерийг эхлүүлэх хугацаатай, хатуу үүрэг өглөө.

717 төсөл, арга хэмжээнээс 50 хувийг нь аймаг, нийслэлийн ЗДТГ-аас эхлүүлэх ёстой. Гэтэл харамсалтай нь долоохон аймагт нийт 13-хан тендер зарласан байгаа нь маш хангалтгүй. Нийслэлд ганц ч тендер зарлаж эхлээгүй байна.

Тендер болон хөрөнгө оруулалтын бодлогоор дамжуулж, эдийн засгийн аюулгүй байлгын хангах төсвийн бодлого явж байдаг. Энэ жил олон зүйл тодорхойгүй, дарамт ихтэй байна.

Тендерийн үйл ажиллагааг хуулиараа төсөв батлагдмагц зарлаж болдог хуультай болсон. Засгийн газраас өргөн барьсан бүх тендер арга хэмжээ бэлтгэл ажил бүрэн хангасан. Одоо зохион байгуулах ажиллагаа нь л маш удаашралтай байна. Өмнөх жилтэй харьцуулахад ковидын хөл хориогүй байгаа учраас шалтаг тоочих ёсгүй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-19 18:21

Монгол улсын засгийн газар энэ тендер ш####гаруул####тад сайн хян####т тавихгүй бол үнийн дүнгийн 15 % ийг тендер ш####гаруулагч нар авдаг бичэгдээгүй дүрэм явж ирсэншүүдээ. Үүнийгээ арга эвийг нь олж байгаа л хийчих гээл Дүүрэг, аймгийхан аргацаагаад сууцгааж байнашдээ.

Зочин
Зочин
2022-01-19 22:07

Хил га####ь ийм байхад чинь оролцогч компаниуд яаж урдаас сэлбэг матери#### оруулж ирэх юм бэ зарлаад зарлаад оролцогч ирэхгүй баахан хоосон тендерүүд та нар наанаа ер нь юу бодож хачин шийдвэр гаргадаг юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x