ХУУЛЬ

Вакум цонхоор нэвтэрч хулгай хийдэг этгээдүүдийг илрүүлжээ

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 2020 оны 11 сараас хойш нийслэл хотын нутаг дэвсгэрт байрлах иргэн аж ахуй нэгжийн ажлын байрны вакум цонхоор нэвтрэх, хаалгыг эвдэх зэргээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох чиглэлээр мэргэжлийн ур чадвар гарган ажиллажээ.

Улмаар 70 удаагийн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн 23-35 насны эрхэлсэн тодорхой ажилгүй Б нарын найман этгээдийг баривчлан шалгаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны баривчлах үед тухай этгээдийн гэрээс эд мөрийн баримтаар хар өнгийн зөөврийн компьютер, проктер, зөөврийн хард диск, гуулин бурхан гурван ширхэг зэрэг эд зүйлийг хураан авсан.  Б нь урьд өмнө хулгайлах гэмт хэрэгт гурван удаа ял шийтгүүлсэн, нийт гэмт хэрэг үйлдсэн найман этгээдийн хоёр нь хулгайлах гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x