Орох оронгүй Ардчилсан нам

Уг нь АН гурван байртай. МоАХ-ны Ардчиллын ордон, С.Зориг агсны хөшөөтэй байр, СТӨ-ний хүзүүвч бүхий байртай байв. Харамсалтай нь одоо оочих аягагүй, орж суух оронгүй болжээ. Өдгөө тамгагүй, даргагүй будилж яваа АН-ынхан нэмээд намын байргүй ч болж мэдэх нь.
СТӨ-ний хүзүүвч бүхий байрыг Н.Алтанхуяг АН-ын дарга байхдаа зарсан гэгддэг. Харин “С.Зориг агсны хөшөөний ард байрлах байрыг “Голомт”-ын Д.Баясгаланд зарсан, тэнд 22 давхар байшин барихаар зэхэж байгаа гэх.
МоАХ байрладаг Ардчиллын ордны газрыг Хөгжлийн банкны барьцаанд тавиад туучихсан нь саяхан ил болсон.
Тодруулбал, Хөгжлийн банкнаас 2018 онд 296 айлын орон сууц барихаар 15 тэрбум төгрөгийн зээл аваад чанаргүй болж, шүүхэд шилжээд байгаа “Пирамид Орд” ХХК зээлийн барьцаандаа МоАХ-ны эзэмшил бүхий газрыг тавьжээ. Одоо тус компанийн хуримтлагдсан өр 23 тэрбум төгрөг даваад буй.
МоАХ нь нийгэм үйлчлэх төрийн бус байгууллага хэлбэрээр 2015 онд анх бүртгүүлсэн. Цорын ганц эзэмшигч нь Х.Баттулга. Тэр эл байгууллагыг 16 жил ганцаараа ноёлж байгаа билээ. Өдгөө МАН-ын даргын зөвлөх болж суучихаад АН-ынхныг ийн орох орохгүй болгочихсон гэх хэл ам тасрахгүй байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ха ха
Орох оронгүй нь үнэн ш тээ
УРНАА ГЭДЭГ АВГАЙ ДАНДАА НЭГ ТАЛЫГ БАРЬЖ БМЧДЭГ .ЗАХИАЛАГААР ХАРЛУУЛАХ ГЭЖ БИЧДЭГ АВГАЙ БАЙХ ЮМ. НЭГ НАМ ОРОН БАЙРТАЙ БАЙНАУУ ҮГҮЙ ЮУ .ЯМАР ХАМАА БАЙНА .БОДЛОГО НЬ АРД ТҮМЭНД ХҮРЧ ЧАДАЖ БАЙНА УУ ГЭДГЭЭР НЬ ДҮГНЭХ ХЭРЭГТЭЙ ..100 ЖИЛ ДАРХАН ЭРХ ЭДЛЭЖ АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР 9 ДАВХАР БАЙРТАЙ НАМ НЬ ӨНӨӨДӨР ТӨЛӨВШӨӨГҮЙ.БАНК ,САНГУУДЫН МӨНГИЙГ ХУВХАЙЛЖ БАЙХАД ТҮҮНИЙГ ШҮҮМЖЛЭХГҮЙ МӨРТЛӨӨ БАЙРТАЙ БАЙРГҮЙГЭЭР НЬ ШҮҮМЖЛЭХ УТГАГҮЙ БАЙНА.УРНАА АВГАЙ НААД ЗАХИАЛАГАТ НИЙТЛЭЛЭЭ БОЛИНО УУ.ХӨГЖЛИЙН БАНК ,БОЛОН САНГУУД БОЛ МӨЛЖҮҮРТЭЙ СЭДЭВ БАЙНА.