НИЙГЭМ

Сошиалчид оо, мэдэмхийрлийн “дон”-гоо дарж, амьдрал ахуйгаа анхаарцгаая

ОХУ-ын 15 настай тамирчин Камила Валиеваг допингийн асуудалд нэр холбогдоход сошиал орчинд монгол түмнээрээ харамсаж, “Сайхан охиныг яаж байгаа юм бэ” хэмээн хошуугаа дэвсэцгээв. Энэ сэдвээр дууграхгүй үлдвэл бараг хүний тооноос хасагдахаар юм болж, дээр дооргүй шуурцгаав. Зөрүүлээд Камила Валиева “Та хэд минь Хөгжлийн банкныхаа асуудалд л санаа зов” гэж хэллээ хэмээн өөрсдийгөө шоолохоо бас мартсангүй.

Бүр Л.Энх-Амгалан сайд хүртэл “15 хан настай Камила Валиева. Энэ бяцхан охиноос ямар их тэсвэр тэвчээр, эрч хүч, ялагдашгүй сэтгэлийн тэнхээ гарч байна вэ? Тэнгэр шиг бай…гэж О.Дашбалбар агсны шүлгийг оросоор орчуулж явуулах юм сан. Алтан медалиа зүүх алтан агшныг нь удахгүй хамтдаа харна гэдэгт итгэж байна. Тэнгэр шиг бай Камила" гэхчлэн бичиж, “элэг зүрхээ эмтлэн” халаглав.

Дараа нь ОХУ, Украин хоорондын мөргөлдөөнд манай сошиалчид мөн л их багагүй халаглаж, бүгд “дипломат” түвшинд байр сууриа илэрхийлцгээв. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хүртэл “Шатахууны үнэ лавтай нэмэгдэнэ” гэж хошуу нэмэрлэж, дайралтын эхний өдрүүдэд манайхан энд ШТС-уудад урт дугаар үүсгэлээ. Тэгэнгээ олон улсын түвшинд Украин, ОХУ-ынн асуудлыг “тоймлосоор” байв.

Барууны хэвлэлүүд, ОХУ-ын мэдээллийн агентлагуудын зөрүүтэй мэдээг харьцуулж ирээд, хоорондоо баахан маргалдацгаадаг байдал өнөөдөр ч үргэлжилж л байна. Путинг тахин шүтэгчид, буруушаан үзэгч монголчууд сошиал орчинд нэгнээ айхтар их “баалцгааж” байна.

Сошиал сүлжээнд “Манай улс энэ асуудлаар мэдэгдэл хийсэнгүй” гэж орилогчид үлэмж олшров. Эрх биш төрт улс тул үүн дээр бид олон хошуулах огтоос хэрэггүй билээ. "Наанаас нь дайраад, байгаль далайгаа авцгаая" гэж хүртэл бичив. Бүүр ичмээр. Дайны стратеги заагаад байгаа улсууд хичнээн олон байв.

Бүр Ардчилсан Нам “ОХУ түрэмгийлэхээ боль” гэж мэдэгдэл гаргав. АН-ынхан Украинд санаа зовж байхын оронд орон байр, тамга тэмдэггүйн зовлонд унаж яваа байдлаа л эхлээд цэгцэлмээр санагдах. Дотоодын хэрүүлээ зогсоож чадахгүй, улс төрийн жижиг нам болтлоо доройтож яваа байдлаа засчхаад хилийн цаадах улсын асуудалд санаа зовмоор.

Манай сошиалчдад ер нь орохгүй сэдэв, мэдэхгүй асуудал гэж алга. Өөрсдөө нэг төгсөрчихсөн аятай өрөөл бусдыг маш ихээр шүүмжилнэ.

Энэ их шүүмжлэгчдийн ар гэр дэх хөргөгчийг нээж үзэх сэн. Ахуй байдлаа тэд төгс авч явж чадаж байгаа болов уу. Хил хаагдсанаар нойтон сальфетка, нэг удаагийн цаасан аягаар хүртэл тасарч суугаа монголчуудыг гадны иргэний нүдээр харвал энэ сошиал сүлжээн дэх их мэдэмхийрэл дээр хичнээн инээдтэй вэ. Бидэнд ер ичих сэтгэл үлдээгүй гэлтэй мэдэмхийрцгээх болжээ.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Супер

Зочин
Зочин

Хөргөгч нь хоосон ч фээс дээрээ онолдохтойгоо

Зочин
Зочин

ямар гээчийн утгагүй өнцөг вэ ганц манайхан биш дэлхий даяараа л иймэрхүү шүү дээ хов жив хөөцөлдөж шинэ сэдэв дагаж намирдаг нь хаа газрын хүний араншин харин ч ингээд "хуцалдаад" байж байх эрх чөлөөгөө эрхэмлэх хэрэгтэй юм биш үү

Зочин
Зочин

тусгаар улсын сэтгэхүй, эрх чөлөөний мэдрэмжгүй ийм мэдээллийн суваг байгаад яахав дээ мэдрэлүүд нь шигшигдээд мэдээлэл авах нь аваад хэрэлдэх нь хэрэлдээд л дуусна сошиалынхоо учрыг өөрсдөө эхлээд сайн ойлгосон нь дээр байх

Зочин
Зочин

гадны иргэний нүдээр харвал ч гэх шиг тэр гадаадууд нь тэнгэрийн, бид газрын амьтад уу хуцна биз

Зочин
Зочин

Хийх ажилгүй болохоор хийгээд байгаам бишүүү

Зочин
Зочин

1

Холбоотой мэдээ

Back to top button