НИЙГЭМ

Б.Жавхлан: Хөгжлийн банкнаас авсан ТӨҮГ-уудын чанаргүй зээлийг яаралтай барагдуулна

Өнөөдөр /2022.03.02/ Засгийн газар хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг хийлээ.

Тэрбээр "Хөгжийн банзны ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа. Томилох асуудал явагдаж байна. ТУЗ-д хараат бус гишүүд болон төрийн албаны хүмүүс томилогддог. Материалуудыг хуулийн хугацаанд авч, сонгон шалгаруулалтаа хийгээд явна. Тэр үед шинэ бүрэлдэхүүнийг танилцуулна.

Мөн Хөгжлийн банкны нийт чанаргүй багцын 1/3 нь Төрийн өмчит үйлдвэрийн газартай холбоотой байгаа. Үүн дээр Засгийн газар идэвх санаачилгатай ажиллах, нэн яаралтай арга хэмжээ авах үүрэг хүлээсэн. ТӨҮГ болохоор л зээл авч болдог, эрсдэлгүй мэт ойлгодог, тэр нь үр өгөөжгүй зүйлд зарцуулагддаг ийм асуудлыг зогсоох хэрэгтэй. Одоо байгаа ТӨҮГ-ын авсан чанаргүй зээлийг төлж барагдуулах үүрэг хүлээсэн. Хөгжлийн банкны шалгалтыг нууцын зэрэгт одоо байлгах хэрэггүй гэж би харж байгаа. Нууцын зэргээс гаргах албан ёсны хүсэлт ирээгүй байна.

Чанаргүй зээлийн асуудлыг анх зарласнаас хойш 49.8 тэрбум төгрөгийн өр зээл барагдсан байна. Эргэн төлөлтийн процесс сүүлийн долоо хоногт энэ бараг зогсчихоод байна. Үүнийг зогсоохгүй, улам эрчимжүүлэх чиглэлийг Хөгжлийн банканд өгсөн" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button