Нийгмийн

Чанаргүй авто зам барьсан компаниудад торгууль ногдуулж, гэрээг цуцаллаа

Зам, тээврийн хөгжлийн яам авто замын бүтээн байгууламжийн ажлыг сайжруулах, стандартыг хангуулах зорилгоор гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн ААН, байгууллагад хариуцлага тооцохоо мэдэгдлээ.

Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын төвийн 5.5 км урттай, хатуу хучилттай замыг улсын төсвийн хөрөнгөөр барихдаа чанарын шаардлага хангаагүй, хугацаанд нь ашиглалтад оруулаагүй "Арц суварга" ХХК-д 19.79 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Түүнчлэн Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км, хатуу хучилттай авто замын төслийн замыг хэсэгчлэн барьж гүйцэтгэх, баталгаат засварыг гурван жил хийх үүргийг гэрээгээр хүлээсэн "Хансуун" компанийн гэрээг цуцалжээ. "Хансуун" компани гэрээний үүргийг удаа дараа зөрчиж зөрчил гаргасан байна. "Хансуун" компанийн оронд замын баталгаат засварын ажлыг гүйцэтгэх ААН-ийг II улиралд багтаан сонгон шалгаруулна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ниргэсэн хойно нь хашгирав

Зочин
Зочин

Haha ineed hureed bhin

Зочин
Зочин

Saihan show hiih yima neeree tged bugdiinh ni ard uursduu l bgashd

Холбоотой мэдээ

Back to top button