Нийгмийн

Х.Баттулгыг үзэн ядаж НЭГДЭГСЭД

С.Эрдэнээр тэргүүлүүлсэн Ардчилсан намынхан өнгөрөгч бямба гарагт /2022.03.05/ 13-р их хурлаа хийлээ. Ерөнхийдөө С.Эрдэнэ намаасаа яваагүй, толгойлогчоор дахин ирж, эрхшээлдээ авч нэгтгэхээ харуулах нүүдэл хийж буйгаа зарлан тунхагласан гэж хэлж болно.

Хурлын үеэр Ардчилсан намынхан Х.Баттулгыг үзэн ядаж байгаагаа С.Эрдэнээс эхлээд зарлацгаав. Намыг хагалан бутаргасан тараасан гол буруутан Х.Баттулыг хэмээсэн юм.

Энэ тухай тэрбээр: Нийгмийн хүнд хэцүү, ээдрээтэй цаг үед зохион байгуулж байгаагаараа онцлог. Өнөөдрийн их хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрмийг өөрчилнө. Бид УИХ-ын болоод Ерөнхийлөгчийн сонгуульд дүгнэлт хийх ёстой. Сонгуулийн дараа миний бие хариуцлагаа хүлээж дэд даргад тамга тэмдэгээ түр шилжүүлсэн. Харамсалтай нь дүрмийн бус бусармаг үйл явдал шил шилээ даган гарсан. Намыг бусниулж байсан урвагч нарыг оруулж ирсэн. Намын даргын сунгаанд оролцох 12 хүний нэрсийн жагсаалтыг хүчингүй болгосон. Ардчилсан намын дүрмээр С.Эрдэнэ гэх нэр бүртгэлтэй хэвээр байгаа. Ийм нөхцөл байдлуудыг харгалзаад эргэж орсон. Тамга тэмдэгээ авъя гэтэл нөгөө нөхөр аваад зугтсан. Могойг гурав хуваавч гүрвэлийг дайтай гэж. Ардчилсан намыг хичнээн хуваагаад, гутаагаад ч нэмэргүй. Би эрх мэдэл албан тушаалын төлөө улайраагүй. Эрх баригчидтай тэмцэж хариуцлага хүлээлгэж чадах цорын ганц нам, Ардчилсан нам. Харамсалтай нь бидний хэсэг нөхөд эрх баригчдын нөлөөнд автаж байгаад харамсаж байна. Би энд нэг зүйлийг онцолмоор байна. Х.Баттулга шиг улс орноо, ардчилсан намаа сүйрүүлсэн удирдагч байхгүй. Тиймээс би ардчилсан намаас түүнийг дэвшүүлсэндээ уучлал хүсч байна” хэмээсэн юм.

Түүний эл үгийг Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Да.Ганболд тэргүүтэй Ардчилсан намын лидер гэгдэж явсан партизанууд ч ирж сонссон юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж намын Үндсэх дүрэмд өөрчлөлт оруулах гэж улайрснаас хагарал эхтэй гэж тэд дүгнэцгээж л дээ. Энэ ч үгүйсгэх аргагүй үндэслэлтэй. Иймийн тулд үндсэндээ Х.Баттулгыг үзэн ядагчдын нэгдэл дээр энэ Ардчилсан нам хуралдав.

Энэ утгаараа намын дэмжигч гишүүдэд итгэл үнэмшил төрүүлэхүйц хурал боллоо хэмээн дүгнэхэд гэмгүй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эрдэнэ хүүрээ НДС-аас хулгайлсан мөнгөө төлөө.

Зочин
Зочин

Эрдэнэгүйгээр амьдрах эгэл жирийнхэд цаана чинь бүхэл бүтнээрээ үлдсэн . Тэд хэрэгтэй цагт учраа олно . Саяын энэ их хурлынхан бол АН - д байсан хулгай ч - луйварчид - дээрэмчид цэв цэвэрхэн ЯЛГАРАСАН нь энэ ....

Ганбаа
Ганбаа

Баттулга ШИГ улс орондоо юм хийчих Эрдэнэ мэт шиг төсөв идэж ашиглаагүй Түүнийг оруулагчид ДАНДАА төсөв идэгчид байгааг хараач

иргэн
иргэн

МАН-ын зарим нэг Улс төрчид, АН-ыхан Х,Баттулгын Нэр хүнд Иргэд олон түмний дунд өндөр , дараагийн Сонгуульд ахиад гараад ирж магадагүй гэсэн маш их Айдастай байгаа учраас тэд болон СЭрдэнэ, Элбэгдорж мэтийн АН-ынхан Баттулга руу маш их Дайрч давшилцгааж байна,

Зочин
Зочин
Reply to  иргэн

Тулга одоо өнгөрсөөн . Танкны онол монол нь хүзүүнийх нь дөнгө болсон

Зочин
Зочин

Эрдэнэ, Элбэгдорж хоёр нам байтугай ард түмэнд нүүргүй болсноо хэзээ ойлгох юм болоо

Зочин
Зочин

Баахан шоронд орох ёстой хулгайч нар ирээд суучихсан бна ш дээ

del
del

Баахан хулгайч нар цуглаад нэгийгээ муу хэлээд дараа нь сонгуульд санал авахаар тооцоо хийж байгаа юм уул нь гудамжд биш шоронд байх хүмүүс цугласан байна (монголд хууль үйлчилдэг бол)

Самбуу
Самбуу
Reply to  del

Та үнэн хэллээ

Зочин
Зочин

tomor zamtai bsn bol araia hogjson bh bsn bhda

Зочин
Зочин

tumur zamiig idsen gedgiig ni hun bolgon medej baij yagad horichij chadahgui bgan
?

Оспан
Оспан

Монголд жонко гэж хуцаж байсан лалар

Самбуу
Самбуу

Ажил төрлөө нэр төртэй хийгээд эр хүн шиг хүлээлгээд өгчихсөн хүнтэй тэмцээд яадаг юм болоо
Атаархаж үхчихгээд байдаг юм байх даа

Холбоотой мэдээ

Back to top button