УЛС ТӨР

"Шилэн" Цогоо Монголбанкны Ерөнхийлөгчийг "рекет"-лэв

Олноо "Шилэн" Цогоо буюу Б.Цогтгэрэл Монголбанкны Ерөнхийлөгчид үүрэг өгч, "рекет"-лэв. Тодруулбал, төв банкны шилэн дансны хуулиа дагаж мөрдөхгүй зөрчиж, огт хөтлөхгүй байгаа аж. Иймд тэрбээр өөрийн цахим хуудаснаа шилэн дансаа хөтлөхийг шаардаж, "долоо хоногийн хугацаа өгч байна" хэмээн омогдсон байна.

Тэрбээр энэ тухайгаа "Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд Shilendans.gov.mn сайтад Монголбанкны шилэн дансыг байршуулж хөтлөх долоо хоногийн хугацаатай үүрэг өгч байна. Монгол Банкны Шилэн данс гэж нэг ийм зүйл бий. КТМС-ын хоёрдугаар курсын "пацаан" ч ийм хачин зүйл бичихгүй дээ. Юуны түрүүнд Монгол банк эхний ээлжинд Shilendans.gov.mn сайтад стандартын дагуу шилэн дансаа хөтлөхийг анхааруулж долоо хоногийн хугацаатай үүрэг өгч байна. Учир нь Shilendans.gov.mn сайтад байх Монголбанк гэх лого бүхий цэс дээр дарахад Шилэн дансны тухай хууль, түүнийг дагаж мөрдөх журмын дагуу нийт арван хоёр үзүүлэлтээр хөтлөх ёстой Шилэн дансны ерөнхий цэс рүү ордоггүй бөгөөд шууд Монгол банкны https://mongolbank.mn/shilendans.aspx?id=12&TID=1&GID=2 цэс рүү орж байна. Иймд Шилэн дансыг Монгол банк хууль, журмын дагуу хөтлөхыг шаардаж байна. Хэрэв уг байдлаа засахгүй бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн 88-р зарлигийн дагуу АТГ болон Монгол Улсын Ерөнхий Прокурорт хандахыг анхааруулж байна" хэмээжээ.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шилэн цогоо босоо монгол гэх мэт хэдэн шаннтааж хүмүүсийн фээсбүүк монголыг удирддаг болжээ аан бас өмгөөлөгч нэртэй олон нийтийн шүлжээгээр агсан тавьж хэрэг шийдүүлдэг хэдхэн өмгөөлөгчтэй сүйрчихсэн хууль шүүх

Зочин
Зочин

Шилэн цогоо ЯМАР АМЬТАНЫ ЗАРААЛ БОЛЖ ЯВАА ЮМ БОЛДОО УУЛ НЬ ХООЛ ОЛОХ ОЛОН АРГА БИЙ ШҮҮ ДЭЭ АЙН

Зочин
Зочин

Энэ нэг өвчтэй юмыг таарвал хэмх зодоё оо. Юм болгонд хошуу дүнэ. Өөрөө хулгайч байж. Пунцагтай нийлж төмөр зам дээр баахан мөнгө идсэн байж

ard
ard

зөв нэгч гэсэн тэнэгч гэсэн дуугархан зөв бүгдл гөлөг болсон лалрууд хуцаж л баыг цогоогиин зөв шүүү

Холбоотой мэдээ

Back to top button