Засаг дарга асан Т.Баясах нарын хэргийг дахин хэлэлцэнэ

Баянзүрх дүүргийн засаг даргаар 2017-2019 оны хооронд ажиллаж байсан Т.Баясах тэргүүтэй дөрвөн хүнд холбогдох хэргийг НПГ-ын хяналтын прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцжээ. Улмаар анхан шатны шүүхийн шүүгчийн гаргасан захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тэд Газар зохион байгуулалтын албаныхаа эрх бүхий ажилтнуудаар дамжуулж, Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс дэх газрыг ИТХ-ын Ажлын албаны Аж ахуйн тасгийн дарга М.Ширэндэв гэх албан тушаалтны эзэмшилд шилжүүлсэн хэрэгт холбогджээ.Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Улмаар тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т зааснаар "Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан" гэсэн үндэслэлээр буруутган шалгаж байгаа юм. Тодруулбал, Т.Баясахыг Газар зохион байгуулалтын албаныхаа эрх бүхий ажилтнуудаар дамжуулж, Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс дэх газрыг ИТХ-ын Ажлын албаны Аж ахуйн тасгийн дарга Ш гэх албан тушаалтны эзэмшилд шилжүүлсэн хэрэгт холбогджээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ хорилоо барьлаа гээд л байх юм тэгээл яаг шаардлага биелүүлээд шорондоо ордог хүн байдаг юм уу
ene huniig hiisen hergiinh ni yliig edluuleechee
ene yer n humuus hergiinha yaliig edeldeg yumuu ?