УЛС ТӨР

Г.Занданшатар: Ирэх жил Монгол Улсын гадаад өрийг дахин санхүүжүүлэх эрсдэл тулгарна

Өнөөдөр /2022.03.15/ УИХ-ын хаврын чуулган 10.00 цагаас нээж байна. Нээлтийн үгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

Тэрбээр “Ирэх жил гадаад өрийг дахин санхүүжүүлэх эрсдэл тулгарч байгаа тул өрийн удирдлагын тухай хэлэлцэх шаардлагатай байна. Эрсдэлийн цаана боломж байгааг анхаарч ажиллах хэрэгтэй. Уул уурхайн түүхий эдийн үнэ нэмэгдсээр байгаа нь авууштай. Ази, Европыг холбосон худалдааны томоохон зангилаа манайх байх боломжтой. Боломжийг бодит ашиг, үр дүн болгох хэрэгтэй.

Хоёрдугаарт, “Шинэ сэргэлтийн бодлого”-оо нэн даруй хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй байна. Хэрэгжүүлж чадвал нэг хүнд ноогдох үндэсний орлого хоёр дахин нэмэгдэнэ. Эдийн засаг маань уул уурхайгаас хэт хамааратай болсоор, ажилгүйдэл ядуурал буурахгүй хэвээр байна. Тиймд төр засаг, нийт ард түмэн хамтдаа зүтгэх хэрэгтэй байна” гэлээ.

УИХ-ын хаврын чуулганы нээлт үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сүүлийн 6 жилд өр гэдэг цадигаа алдлаа.Бас өрийг өрөөр дарав.Дээрээс нь банк сангуудаа нэг нам идээд дуусгав.Уул нь уул уурхайн баялаг хамгийн өндөр энэ үед өрөө дарж л байх хэрэгтэй байсан даа.

Холбоотой мэдээ

Back to top button