“Наурыз”-ын баярын барилдаанд улсын гарьд М.Бадарч түрүүллээ

Казак түмний үндэсний "Наурыз" баярт зориулсан улс, аймгийн цолтой бөхчүүдийн уламжлалт барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарди М.Бадарч, улсын заан Б.Батмөнх, Д.Анар, Ц.Одбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Б.Бат-Өлзий, Т.Бэгзсүрэн, Ц.Мөнхбаяр, өсөх идэр начин Ч.Батчулуун тэргүүтэй 256 бөх зодоглов.
Ингээд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Бөхбилэгт“ дэвжээний бөх, улсын гарди Мягмарын Бадарч түрүүлж, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээний бөх, улсын начин Цэрэнбатын Сандагдорж үзүүрлэв.
Их шөвөгт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, "Алдар" Спорт хороо, "Ажнай" корпораци, "Таван толгой" ХК, "Говийн хүчтэн" дэвжээний бөх, улсын заан Ц.Одбаяр, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, "Алдар" спорт хороо, “Сод Монгол” групп, Булганхангай дэвжээний бөх, улсын начин Д.Амаржаргал нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд улсын арслан Ц.Содномдорж, улсын заан Д.Анар, улсын харцага Х.Гантулга, аймгийн харцага Б.Нямсамбуу нар үлдэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.