Нийгмийн

Цэргийн баяраар гэр бүлийн хүчирхийлэл өсжээ

Өнгөрсөн баасан гарагт цэргийн баяр тохиосон. Тэгвэл эл өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл нэмэгджээ.

Тухайлбал, нийт гомдол мэдээлэл өмнөх өдөр нь 1945 дуудлага бүртгэгдэж байсан бол 18-нд 2854 болж өсжээ. Түүнчлэн эрүүлжүүлсэн хүний тоо энэ сарын 17-нд 198 байсан бол 18-нд 288 болсон байна.

Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 124-өөс 206, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон дуудлага 119 байснаа 274 болсон байх юм.

Ийнхүү манай иргэд баярын өдрөө архидан согтуурснаас үүдэлтэй гомдол мэдээлэл өссөн дүнтэй гарч байна. Тиймээс аливаа баяр ёслолыг хайртай, дотны хүмүүстэйгээ согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр зөв боловсон тэмдэглэж сурахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button