УЛС ТӨР

Татегийн Етекбайд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ

Казах түмний баяр Наурыз маргааш тохионо. Эл өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон, медаль гардууллаа.

Тухайлбал, “Дастан” ХХК-ийн зөвлөх, Соёл судлалын ухааны доктор, судлаач Татегийн Етекбайд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.

Тэрбээр Монгол Улсын соёлын салбарт 48 жил ажиллахдаа хэвлэлийн бүтээгдэхүүний чанар, хүртээмжийг сайжруулах, чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, Төрөөс соёлын талаар баримтлах бодлогын баримт бичиг, хууль тогтоомжийн төслүүдийг боловсруулахад арга зүйгээр хангаж, улс орны хөгжил, хэвлэлийн салбарын тулгамдсан асуудлаар олон арван бүтээл туурвижээ.

Мөн дэлхийн 100 гаруй, үндэсний 320 гаруй үлгэрийг орчуулан хэвлүүлж, ард түмнийхээ оюуны хэрэгцээг хангахад мэдлэг чадвараа дайчлан ажилласан хөдөлмөр зүтгэл, хэвлэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button