БАРИМТ: Хөгжлийн банк Блүүмберг телевизтэй 814 саяын гэрээ байгуулж байжээ

Энэ сарын 9-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн банкны 2016 оны шалгалтын дүгнэлтийг нууцаас гаргах асуудлыг хэлэлцсэн. Улмаар 130 хуудас шалгалтын дүнг ил болгохоор шийдвэрлэсэн юм.
Тус банканд 2016 онд шалгалт хийсэн Ажлын хэсгийн дүгнэлт тодорхой шалтгааны улмаас нууцын зэрэглэлд байсан юм. Харин өнөөдөр уг материалыг Засгийн газрын шийдвэрээр ил болголоо. Та доорх линкээр орж танилцах боломжтой. https://mojha.gov.mn/wp-content/uploads/2022/03/1-132.pdf

Тэгвэл эл материалд бичсэнээр тус банк 2014 онд олон нийтэд мэдээлэл хүргэх зардалд 1.2 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд үүний 814.2 сая төгрөгийг “Bloomberg TV Mongolia”телевизэд зар сурталчилгаа байршуулах гэрээ байгуулахад зарцуулжээ. Тодруулбал, хэвлэлүүдтэй зар сурталчилгаа байршуулах гэрээний дийлэнх хувийг ганцхан телевизэд зарцуулжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.