УЛС ТӨР

Д.Ганбат Украин руу хүмүүнлэгийн тусламж илгээх санал гаргалаа

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд санал хүргүүлжээ. Тус саналд Засгийн газар Украин улсын дүрвэгсэд, хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнуудад зориулан хүмүүнлэгийн тусламж хүргүүлэх хэрэгтэй хэмээн дурдсан байна.

Тэрбээр “Хүмүүнлэгийн гамшиг нүүрлэсэн энэ бэрх цагт НҮБ-ын гишүүн, бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улсыг дэлхийн соёлт хүн төрөлхтөн ажиглан харж байгаа. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, гадаад бодлогын тулгуур зарчмыг мөрдлөг болгон, Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран Украин улсын дүрвэгсэд, хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настнуудад хүмүүнлэгийн тусламжийг ойрын хугацаанд Засгийн газраас зохион байгуулж явуулах зарчмын саналтай байна. Бид хүмүүнлэг ардчилсан байх Үндсэн хуулийнхаа зарчмыг мөрдөхгүй бол тодорхой хугацааны дараа дэлхийн хамтын нийгэмлэгийн болон ирээдүй хойч үеийн өмнө ёс суртахуунгүй, ичгэвтэр байдалд орж болзошгүйг Танд сануулах нь зүйтэй. Мөн Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу Украины Засгийн газрын тэтгэлгээр 100-аад оюутан тус улсад суралцаж байгаа болно. Тухайн нөхцөл байдлын улмаас цаашид суралцах боломжгүй болон эх орондоо ирсэн оюутнуудын хичээл сурлагыг нь тасалдуулахгүй байх, цааш үргэлжлүүлэн суралцах боломжоор хангах тал дээр онцгой анхаарч, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллахыг хүсч байна" хэмээсэн аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-03-23 13:53

CHAM SHIG " GAHAID" HEG CH TUGRUG UGUHGUI.

Зочин ц.пүрэвсүрэн
Зочин ц.пүрэвсүрэн
2022-03-23 14:22

б####ай б####ай гэхэд багадаж бна чи гснцааоаа тжнд төгсиймуу мулгуу минь

Зочин ц.пүрэвсүрэн
Зочин ц.пүрэвсүрэн
2022-03-23 14:28

нацист тэнэг гөлөг хаваас

Зочин
Зочин
2022-03-23 15:44

Тэнэгтээд бай нацизм фашизмыг дэмжиж улс төр хийхгүй шүү

Зочин
Зочин
2022-03-23 16:05

hoeulaa bidonoo uureed alhdag ch yum biluu, ger horoolliinhondoo humuunlegiin tuslamjiin us hurgej ugvul bi demjine shuu,ted chini usnii mungu ch muutai shuu dee,

Зоч
Зоч
2022-03-23 16:42

Овоо доо,зовсон хүмүүст туслах нь хүний ёс.Ганбатыг дэмжиж байна.орос троллууд монгол хүний өмнөөс дуу гарах эрхгүй шүү

Зочин
Зочин
2022-03-23 17:16

####aach oor ajilgui yumuu haashaain teng ovgon chjn

Зочин
Зочин
2022-03-23 17:37

Зурагтай бидон явуулах байлгүй, засгийн мөнгөөр. Үхэр

Холбоотой мэдээ

Back to top button
8
0
Would love your thoughts, please comment.x
()
x