УЛС ТӨР

Б.Жавхлан: Шатахуун импортод саатал үүсээгүй, харин үнийг нь бид яаж ч чадахгүй

Засгийн газар өнөөдөр /2022.03.23/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Орж ирж болзошгүй эдийн засгийн сувгийг тооцоолох, сөрөг нөлөөллийг бууруулах арга замыг ярилцлаа. Гадаад харилцааны сайдаар ахлуулсан ажлын хэрэг энэ тал дээр ажиллаж байна. Энэ ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Манайд ОХУ-аас импортын бараа бүтээгдэхүүн орж ирдэг. Харин экспортлодог зүйл маш бага. Манайх хойд хөршөөс шатахуун 100 хувь хамааралтай. Дам болон давхар нөлөөллүүд орж ирж байна. Одоогоор шатахууны үнэ тариф болон нийлүүлэлт дээр эрсдэл, асуудал үүсээгүй. Манай инпортлогчид мөнгөө эндээс хийчихэж байгаа. Энэ байдлаа хадгалж ажиллахыг хичээх болно. Шатахууны үнэд бид яагаад ч нөлөөлж чадахгүй. Украин-Оросын хэлэлцээр нааштай болоход буурч байна. Хамгийн эрсдэлтэй түвшинд тооцоолж бэлэн байх хэрэгтэй" хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Sangiin yam ynee medekhgyi bol uul uurkhai yamnii yarikh yostou exportiin asuudal byy yari. Chig yyrgee medej yarimaar um daa.

Холбоотой мэдээ

Back to top button