НИЙГЭМ

ҮХЦ-ийн дарга Үндсэн хуулиа давтал гүрийж чадсангүй

Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбат нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд одоо 66 настай. Тэтгэвэрт гарах нас өнгөрөөд нэг жил болж буй юм.

Улсын дээд шүүхээс 2017 онд нэр дэвшүүлэн томилуулсан Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбатын бүрэн эрхийн хугацаа 2023 онд дуусна. Гэхдээ төрийн алба хаах нас нь өнгөрсөн гэсэн үг.

Иймд УИХ-аас баталсан хуулийн дагуу Улсын дээд шүүх цэцийн гишүүний орон тоог зарлаад байлаа. Гэтэл цэцийн дарга “Би тэтгэвэрт гарахгүй. Энэ бол надад үйлчлэхгүй” гээд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Үндсэн хууль зөрчсөн гээд хэрэг үүсгэчихсэн нь олны анхаарлыг татаад байсан.

Угтаа гуравдугаар сарын 18-нд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар эл асуудлыг хэлэлцсэн байдаг. Тодруулбал, тэтгэвэрт гарахтай холбоотой заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоох энэ хурал Үндсэн хуулийн цэцийн даргынхаа нөлөөнд автах уу гэсэн асуулт бий болгосон. Дүгнэлт "Хууль зөрчөөгүй" гэж гарсан.

Тэгвэл өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар ҮХЦ-ийн энэ дүгнэлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж (илтгэгч), Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар нарын бүрэлдэхүүнтэй нээлттэй хуралдаанаас Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсгийн "Шүүгчийн албан тушаалаас огцорсон, эсхүл өндөр насны тэтгэвэрт гарсан бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", 2 дахь хэсэгт "Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.", Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ... эрхтэй. ..." гэж заасанд тус тус нийцсэн байна хэмээн дүгнэлт гаргасан болохыг танилцуулсан юм.

Үүгээр ҮХЦ нь даргаа "тэтгэвэрт гарах болсон шүү" гэдэг дүгнэлтээ гаргаж, УИХ-д танилцуулсан процесс өрнөлөө.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-26 11:27

Энэ одоо огцрооч ээ

Зочин
Зочин
2022-03-26 18:20

Огцорц хайрла!

бүсгүй
бүсгүй
2022-03-26 20:22

чинбатаа огцор �######�

Зочин
Зочин
2022-03-27 06:39

Амрах гэртээ харих цаг болжээ

Зочин
Зочин
2022-03-27 11:40

ЭНЭ ӨВГӨН ЮУНДАА УЛАЙРААД БАЙГАА ЮМ БЭ? ЯВААЧ ЧИ НАДАД ҮЙЛЧЛЭХГҮЙ ГЭНЭ ШҮҮ ЧИ ӨӨРИЙГӨӨ ХЭН ГЭЖ БОДОО ВЭ? ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ӨГӨӨД ХӨӨГӨӨД ЯВУУЛЧИХААЧ ГАРЗТАЙ ЮМ БИШ ХӨӨШ ХӨГШИН ТӨГЦӨГӨӨ ЗӨНӨГӨӨ ЗАЛУУСТ ЗАЙГАА ТАВЬЖ ӨГӨӨЧ НААДЫХ СУУДАЛ ЧИНЬ ЭЗЭН НЬ ТОДОРЧИХООД ГАНДАН ХИЙДЭЭР ГҮЙГЭЭД НОСМ СОНИН УНШУУЛААД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙДЭЭ ИНГЭЭД БАЙГАА ЮМ УУ? ХОЁРДУГААР ЭЭЛЖ ХООЛОО ИДЬЕЭ Л ГЭЖИЙШТ ТЭД ТУРЖ ҮХЛЭЭ ХООЛЛОХ ХЭРЭГТЭЙ БИЗ ДЭЭ АЦ МИНЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button