УЛС ТӨР

Хоёр нэр дэвшигчтэй сонгуульд Х.Баттулгыг муулсан сонин, түүний гаргасан гомдол хааш чиглэх вэ

АН-ын даргын сонгуульд өрсөлдөж буй Х.Баттулга, Ж.Батсуурь нар хөдөө орон нутгаар явж, сурталчилгаагаа хийсээр байна. Харин сүүлийн өдрүүдэд Х.Баттулгын эсрэг чиглэсэн сөрөг мэдээллүүд бүхий сонинг айл өрхүүдээр тараасан гэгдээд буй.

Хоёрхон нэр дэвшигчтэй явагдаж байгаа ийм нөхцөлд логикоор бол Х.Баттулгын эсрэг сөрөг сурталчилгааг Ж.Батсуурь нь хийх ёстой. Гэтэл Ж.Батсуурь Х.Баттулгатай ийм бохир технологиор үзэх магадлал тун бага бөгөөд,

  • Нэгдүгээрт өөрөө Х.Баттулгын хүн явсан /явж ч байгаа/
  • Хоёрдугаарт, түүнтэй мөр зэрэгцэн АН-ын даргын сунгаанд үзэгдэх нь цаашдын улс төрийн карьерт нь хэрэгтэй гэсэн үндэслэлээр л нэр дэвшиж байгаа.

Сөрөг мэдээллүүд бүхий гэгдээд буй сонинд Х.Баттулгыг хулгайн болон хүн амины гэмт хэрэг үйлдсэн гэсэн утгаар бичсэн байгаа юм. Тухайлбал, сэтгүүл Л.Болормаа агсны үхлийг түүнтэй холбож, бас бус хэвлэлээр мэдээлэгдэж байсан агуулгуудыг "Хулгай", "Эрүүгийн гэмт хэрэг" гэхчлэн байдлаар нэрлэжээ.

Ж.Батсуурийн өнгө ийм байгаа үед Х.Баттулга өөрөө өөрийнхөө эсрэг ийм пи-ар хийх, эсвэл гуравдагч тал орж ирэх хоёр л боломж бий. Гэтэл Х.Баттулгын сонгуулийн штаб уг сонинтой танилцаад, АН-ын Дотоод сонгуулийн хороонд гомдол гаргасан гэх мэдээлэл байна. Гомдлын дагуу, Х.Баттулгын хүн даргалдаг Дотоод сонгуулийн хороо юу хийж чадах нь, процессыг хэрхэн үргэлжлүүлэх нь анхаарал татна.

Ямартай ч сөрөг мэдээлэл бүхий сонинг бэлтгэсэн тал Х.Баттулгын, өөрийнх нь зүгээс "үнэртэж" байх магадлал дээрх үйл явцуудаас харагдаж байгаа юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэр сонин бол дэндүү шүү

Зочин
Зочин

За боль боль

Зочин
Зочин

Эрдэнэ эсвэл сү

Ганаа
Ганаа

Мэдээж бах мэлхийний л хийж байгаа ажил шд

Зочин
Зочин

Ерөнхийлөгч байсан хүн хэндээ гомдлоод байгаан ккк

Холбоотой мэдээ

Back to top button