Нийгмийн

ҮХЦ Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг анх удаа "шүүнэ"

Өнгөрсөн долоо хоногт шуугиулсан нэг сэдэв бол Цэцийн дарга Н.Чинбат тэтгэвэртээ гарахгүйн тулд Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригт маргаан үүсгэсэн гэх асуудал байв. Тэгвэл ирэх даваа гаригт иргэн Т-гийн гаргасан гомдлын дагуу Ерөнхий шүүгч Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Цэц их суудлын хуралдаанаараа хэлэлцэх гэнэ. Гэхдээ энэ нь Цэцийн даргын тэтгэвэрт гарах настай холбоогүй, өөр асуудал гэнэ. Өөрөөр хэлбэл, Цэц хоёр ч асуудлаар Ерөнхий шүүгчид “хэрэг үүсгэсэн” байгаа юм байна.

Энэ нь Монголын түүхэнд анх удаа Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Цэцийн их суудлын хуралдаанаар орж байгаа тохиолдол болж байна. Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гаргасан гомдолд ажлын албаараа дамжуулж хариу өгөөд 16 жил болсон. Олон ч иргэн энэ асуудлаар Цэцэд хандаж байсан ч  нэг ч удаа хүлээж авч байгаагүй. Бага суудлын хуралдаанаар Ерөнхий шүүгч ажлын албаараа дамжуулж хариу өгөх нь Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр хүртэл гаргаж байжээ. Гэвч энэ удаад яагаад ч юм Ерөнхий шүүгчид хэрэг үүсгэн шийдэх болсон байна.

Д.Ганзориг 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр томилогдсон. Харин иргэн Т 2019 оны 12 дугаар сард Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын гаргасан шийдвэрт 2020 оны 1 дүгээр сард гомдол гаргаж, тухайн үеийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн ажлын албаараа дамжуулан 2020 оны 3 дугаар сард хариу өгсөн байдаг. Иргэн Т үүнд дахин гомдол гаргасанд нэгэнт шийдэгдэж дууссан асуудлаар журмын дагуу Дээд шүүхийн Тамгын газрын дарга ингэж шийджээ гэж лавлагаа өгсөн байдаг гэнэ. Тэгэхээр одоогийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригт ямар ч хамаагүй асуудлаар Цэц хэрэг үүсгэж, бүр Их суудлын хуралдаанаар оруулах гэж байгаа нь түүнийг огцруулах санаа зорилготой байж болох юм.

Ийнхүү анх удаа Дээд шүүхийн Ерөнхий шүүгч их суудлын хуралдаанаар орох бөгөөд дараа нь Цэцийн гишүүдийн тэтгэврийн насны асуудлаар ч мөн “асуугдах” тул Д.Ганзориг Цэцэд хамгийн их дуудагдсан Ерөнхий шүүгч болж таарах нь.

Хэрэв иргэн Т-гийн гомдлоор үүсгэсэн маргаанд Ерөнхий шүүгч Д.Ганзориг Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэвэл 2006 оноос хойш үе үеийн Ерөнхий шүүгч нарын ажлын албаараа дамжуулж өгсөн бүх хариу хүчингүй болох уу гэсэн асуудал гарна. Ийм тохиолдолд энэ асуудлаар өмнөх Ерөнхий шүүгч нарт маргаан үүсгэхээс татгалзаж байсан Цэцийн гишүүдийн бүх тогтоол бас хууль бус болж таарах нь. Ямар ч байсан Цэцийн хуралдаанаар шүүх эрх мэдлийн дээд байгууллага Дээд шүүхийн Ерөнхий шүүгч орж байгаа нь олны анхаарлыг татаж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

За мэдэхгүй мэдэхгүй

Зочин
Зочин

Хүн шүүнэ гэдэг ч

Зочин
Зочин

Цусан өшөө

Хөх Хүү
Хөх Хүү

хурал нь хэзээ болохын

Холбоотой мэдээ

Back to top button