НИЙГЭМ

Мөнгөжсөн алтны худалдаа гадаад валютын нөөц багасахад нөлөөлжээ

Монгол Улсын гадаад валютын нөөц хомстож эхэлсэн тухай мэдээлэл олны анхаарлын төвд буй. Монголбанкнаас шалтгааныг нь валютын гадаад урсгал огцом нэмэгдсэнтэй холбоотой хэмээн тайлбарлаж буй. Энэ хүрээнд инфляц нэмэгдэхээс сэргийлж, бодлогын хүүг 9 хувь болгоод байгаа.

Тэгвэл гадаад валютын нөөцийн хамгийн сүүлийн мэдээлэл 2022 оны хоёрдугаар сарын байдлаар шинэчлэгдсэн байгаа. Харин нөөцийн бүтцээр нь авч үзвэл, мөнгөжсөн алтаар үнэлэгдэх валют л мэдэгдэхүйц багассан байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Тодруулбал, 2021 оны арваннэгдүгээр сард 4.1 тэрбум байсан гадаад валютын нөөц өнгөрөгч хоёрдугаар сард 3.6 болж багасжээ. Өөрөөр хэлбэл 500 сая ам.долларын нөөц хасагдсан байна.

Хасагдсан дүнг нөөцөөр нь тооцвол:

  • Үнэт цаасны хэмжээ буураагүй
  • Харилцах, хадгаламж дахь валют буурсан
  • ОУВС-д байршуулсан хөрөнгө буураагүй
  • Мөнгөжсөн алтны хэмжээ буурчээ.

Мөнгөжсөн алт гэдэг нь гадаад валютаар арилжихад бэлэн болсон алтны хэмжээ. Ингээд харахаар гадаад валютын нөөцөөс 100 орчим сая ам.доллараар үнэлэгдэх алт худалдагджээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Н.Баяртсайхан гэж арай боловсролтой хүний зөв ажиллуулж өөд нь татаж байсан газрыг энэ Лхагвасүрэн гэж эргүү мал самарч хамаг валютыг устгалаа даа. Хурдан зайлуулахгүй яагаад байлгаад байгаа юм бэ?

Холбоотой мэдээ

Back to top button