"Хурд" хамтлаг Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийг түгээн дэлгэрүүлж, сурталчилна

Монголын их соён гэгээрүүлэгч, өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийг, тэр дотроо монгол төрийн бэлгэдэл болсон Соёмбо үсгийг дэлхий дахинаа сурталчлах, утга учрыг нь таниулах чиглэлээр Өвөрхангай аймгаас сүүлийн гурван жилд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

Уг ажлыг Хурд хамтлагийнхан, Өндөр гэгээний нутгийн хүү, зураач С.Чулуунбаатар нар дэмжиж, олон томоохон арга хэмжээг санаачлан оролцсон юм. Өнөөдөр Хурд хамтлагийнхан маань бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж, өөрсдийн зохиосон “Алтан соёмбо” дууны үг, нотыг Өвөрхангайчуудад албан ёсоор гардуулахын зэрэгцээ цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санамж бичиг үйлдлээ.
Энэ үеэр хамтлагийн ахлагч Д.Ганбаяр"Монгол Улсын туг далбаанаас эхлээд бүхий л баримт бичгүүд, хүчний салбарынханы цол тэмдэг гээд тусгаар тогтнолоо харуулсан бүх зүйлд Есөнзүйл сумаас "төрж" гарсан Соёмбо үсэг хамт байдаг учраас үүнийг сурталчлан таниулах нь Хурд хамтлагийн үүрэг, хийх ёстой ажил юм" хэмээх сайхан үгийг хэллээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Буян нь дэлгэрэг
Hurai hurai
Хурдын Мөнхбат маш сайн хөгжимчин. Хурдынханд амжилт хүсье!