Нийгмийн

Монголбанкны тэргүүн дэд захирал Г.Дөлгөөнийг яллагдагчаар татжээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Хөгжлийн банкны асуудлаар зохион байгуулж буй ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. УИХ-ын гишүүд хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуулт асууж, тодруулж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд Хөгжлийн банктай холбоотой асуудалд холбогдсон Монголбанкны тэргүүн дэд захирал Г.Дөлгөөнийг сул, чөлөөтэй явж байна хэмээв.

Харин Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан "Надад ирсэн мэдээллээр энэ хүн яллагдагчаар татагдсан. Яллагдагчаар татсан хүмүүст заавал таслан сэргийлэх арга хэмжээ авдаггүй. Нөхцөл байдлаас шалтгаалж мөрдөгч, хяналт тавьж байгаа прокурор өөрийн хэмжээндээ ямар таслан сэргийлэх арга хэмжээ авах вэ гэдгээ шийддэг. Шүүхээр баталгаажуулдаг. Ийм л хуулийн зохицуулалттай" гэлээ.

Тэгвэл Г.Дөлгөөн нь Хөгжлийн банкны "Эрсдэлийн удирдлагын захирал"-аар ажиллаж байсан учир яллагдагчаар татсан гэдгийг АТГ-ын дарга З.Дашдаваа ч батлав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-29 16:59

ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАСАН ИХЭНХ ХУЛГАЙЧ НАР НЭГ ХУДАГТ ДАЛЛАГАТАЙ БОЛЖЭЭ ОДОО ЭНЭ ЦҮНХ БАРИГЧ ПЯЛДАГДАГЧ НАР БЭЛТГЭЛЭЭ БАЗААНА УУ? ОДОО ПАЛЬТО БАРИГЧ ГЭДЭГ ШИНЭ МЭРЭГЖЛИЙГ БАТСУУРЬ ГЭДЭГ ХУЛГАЙЧ ШИНЭЭР ГАРГАЖ ИРСЭН. ЯЛАНГУЯА БАНКНЫХАН БҮГДЭЭРЭЭ Л НЭГ ХУДАГТ ЧААЛАА БАНКАНД АЖИЛЛАДАГ ХАРУУЛУУД ХҮРТЭЛ НЭГ ХУДАГТ ЧААДАГ ШҮҮ МӨНГӨ ГАРГАЖ МАШИНД НЬ ХИЙЖ ӨГСӨН ГЭЭД КК

Зочин п
Зочин п
2022-03-29 21:03

нөгөө шат �##�гасаад �##�гасаад дэвшээд байсан Ганбямбын угжтай пацаан тун ч томроод байсан энэ үү ха ха

Зочин
Зочин
2022-03-30 08:16

яллагдагчаар татагдсан хүн төрийх ажлаа хийгээд явж болдог юмуу

Холбоотой мэдээ

Back to top button