ДЭЛХИЙ

Сон Еэ Жи, Хён Бин нар өнөөдөр хуримаа хийнэ

“Crash landing on you” киноны гол дүрийн жүжигчид болох Сон Еэ Жи, Хён Бин нар өнөөдөр хуримаа хийнэ.

Тэд хуримын ёслолоо ойр дотны хүмүүсийнхээ хүрээнд л хийж буй бөгөөд Сөүлийн хамгийн алдартай хуримын байшинд тооцогддог "Aston House"-д болох юм. Тэд хуримын урилга дээрээ зочдод хандан хуримын үеийн нууцыг чандлан хадгалахын сануулсан байна.

“Crash landing on you” олон ангит кино нээлтээ хийсэн өдрөөсөө хойш үзэгчдийг байлдан дагуулсан бөгөөд ойролцоо насны ганц бие хоёр алдартныг болзоосой гэж хүссэн хүмүүс эрс нэмэгдсэн билээ. Тэд 2018 оноос хойш болзсон гэж цуурхал байдаг ч найман сар өнгөрч буйг хоёр талын энтертайнмэнт албан ёсоор зарласан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button