Ч.Хүрэлбаатар: Монголбанк долларын ханш худал зарлаад байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн үг хэлэхдээ, Монголбанкийг долларын ханшаа худлаа зарлаад байна. Мөн ирэх онд ч хил нээгдэхгүй хэмээн онцоллоо.
Тэрбээр "2022 онд Монгол Улсын эдийн засагт тулгамдаж байгаа гол асуудал бол бүх юмны үнийн өсөлт. Хүнс, шатахуун, тоног төхөөрөмжийн үнийн өсөлт тулгамдаж байгаа гол асуудал. 2022 онд урд хил нээгдэхгүй байх магадлал өндөр. ОХУ, Украины асуудалтай холбоотой хойд хил амаргүй байна. Ийм нөхцөл байдалд авах арга хэмжээгээ хурдан ав л даа. Ам.доллар гадуур олдохгүй байна. Монголбанк ам.долларын ханш худлаа зарлаад байна. Бодит ханш Найман шарга зах дээр байна. Бид хоёр өөр ханштай Монгол Улс хэзээ явж байсан юм бэ. Ам.доллар хаанаас яаж олох уу, ханш нь хэд юм бэ, 100 ам.доллар олдохгүй байна" хэмээн бухимдлаа.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яахав олдож байна даа