Д.Тогтохсүрэн: Иргэдийн орлого багасч, дундаж давхарга доошилж байна
Үдээс хойших УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар: Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцэж байна.
УИХ-дах МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Сүүлийн үед улс орон, нийгэм эдийн засгийн байдал хүндхэн байна. Гадаад дотоод олон хүчин зүйл нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Иргэдийн орлого багасаж, дундаж давхрага доошилж байна. Энэ бол бодитой зүйл. ХНХ-ийн сайдаас асуумаар байна. Статистик тоо худал гаргаад байгаа юм. Ажилгүйдлийн тоо зөрүүтэй байна. Бага тоо гаргаад байгаа байхгүй юу. Ажилгүйдлийн түвшин маш өндөр байгаа. Ковидтой холбоотой ААН-үүдийн тоо хумигдсан. Гэвч бүртгүүлдэггүй. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоогоор гайгүй гараад байдаг. Бодит байдлаар танай яамд гаргасан тоо бий юу. Ядуурлын тоо нэмэгдээд байна. Тоогоор нь хэлж өг. Хоёрдугаарт, Б.Жавхлан сайдаас асуумаар байна. Мөнгөний бодлогын хүүгээ нэмэгдүүлэх нь зөв. Харин төсвийн бодлогоо яах вэ. Ойрын үед төсвийн тодотгол яригдах уу. Миний харж байгаагаар импортоо багасгах шаардлага байна. Мөн хөрөнгө оруулалтаа танахгүй юм уу. Хөрөнгө оруулалт дандаа импортыг дэмжиж, долларыг өсгөж байдаг. Ялангуяа ЖДҮ эрхлэгчдийг дэмжмээр байна. Гадаад зах зээл маш хүнд байна. Бид экспорт, импортны хоригт орчхоод байна. Нүүрс, зэсийн үнэ өндөр байгаа энэ үед бүтээгдэхүүнээ борлуулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ чиглэлд яаж ажиллаж байна" хэмээлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ маанаг одоо л сэрж байнауу ха ха Статистик бүх тоо худлаа