НИЙГЭМ

Fact Check: 2018 оны виз мэдүүлгийн үеийн зураг дахин түгжээ

Өнгөрсөн өдрүүдэд “Монгол иргэд хар ажил хийхээр, олноор БНСУ-ын виз мэдүүлгэд дугаарлаж байна” гэсэн утгатай зураг сошиал орчинд түгээд байгаа. Зургийг харахад амны хаалт зүүсэн хүн байхгүй, мөн сүүлийн үед ийм хэмжээний хүний бөөгнөрөл үүссэн тухай мэдээлэл гараагүй тул нягтлан шалгах шалтгаантай байв.

Иймд тус гэрэл зургийг “Google Images”-ийн тохиргоогоор, цахим орчинд нийтлэгдэж байсан түүхүүдээр нь шүүлээ. Ингэхэд 2018 онд, “Монголын үнэн” сонины нийтлэлд ашиглаж байсан нь тодорхой болж байна.

Тодруулбал, 2018 оны дөрөвдүгээр сард “Виз мэдүүлэх дугаарыг 30-100 мянган төгрөгөөр дамлаж байна” гарчигтай нийтлэлд тус зургуудыг ашиглажээ. Иймд сошиал орчинд түгсэн мэдээлэл нь баримтын алдаатай болох нь үүгээр нотлогдож байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button