Р.Отгонжаргал: Эсэргүүцэл илэрхийлсэн 20 иргэнийг саатуулж, 18 хүнийг эрүүлжүүлсэн

Үнийн өсөлтийг эсэргүүцсэн залуусын жагсаал өчигдөр Сүхбаатарын талбайд эхэлж, өнөөдөр дөрвөн цаг хүртэл үргэлжилсэн. Жагсагчдыг цагдаагийн албан хаагчид хүчээр тарааж, биед нь халдсан тухай мэдээлэл цацагдсан. ЭЦА-наас жагсаалын үеэр хэдэн иргэнийг баривчилсан талаар мэдээлэл хийж байна.
ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал: "Өчигдөр өглөө 10 цагаас эхлээд оюутан залуус Засгийн газарт шаардлага хүргүүлэх жагсаал эхэлсэн. Урьдчилж зөвшөөрөл авсан жагсаал биш. Нийгмийн хэв журмыг сахиулах талаар удаа дараа сануулсан. 18:00 цагт Х.Нямбаатар сайд гарч ирж уулзсан. Тэр үед ус ундааны сав, талх шидэх үйлдэл гаргасан. Энэ үеэр нэг эмэгтэйн толгой хагарсан. Оройн цагаар жагсаал цуглааны бүтэц өөрчлөгдсөн. Залуусын тоо шингэрсэн. Бусдыг турхирсан үйлдэл, үг хэллэг хэрэглэх болсон. Цагдаагийн байгууллагын ажилтны шаардлагыг эсэргүүцсэн, төрийн тусгай обьект руу халдах зэрэг үйлдэл гаргаан. Улсын онцгой Их тэнгэрийн ам руу очоод буцан ирж Төрийн ордон руу дайрсан. Жагсаал цуглаан намжаагүй. Насанд хүрээгүй хүүхдүүд ч байсан. Улмаар шөнө албадлагын арга хэмжээ авсан. 04:00 цаг өнгөрч байхад жагсагчдыг шаардахад эсэргүүцэл илэрхийлсэн. Эсэргүүцэл илэрхийлсэн 20 хүний баривчилсан. Мөн жагсаалд оролцсон 18 хүний согтолтын зэргийг шалгаж эрүүлжүүлсэн" хэмээлээ.
Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү: Цагдаагийн долоон алба хаагч бэртэж гэмтсэн. Зорилгоо ч мэдэхгүй залуучууд үймээн самуун дэгдээсэн. Төрийн тусгай обьект руу дайрах гэж оролдсон.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Итгэхгүй байна. Та нар юу гэж ч зохиож чадна.
боль боль залуучуудын дуу хоолойг сонсоочээ та нарын хойч үеийн төлөө шүү
ЧУХАМ АРД ОЛОН ЯАГААД ИНГЭЖ БУХИМДАЖ БУЙН ЦААД ШАЛТГААНЫГ НЬ ГОЛЛОЖ ЯРЬ