УЛС ТӨР

УИХ-ын чуулганы хуралдаан хаалаа

Өнөөдөр төрийн ордонд чуулган хуралдав. Мөн Эдийн засгийн форум хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өглөө эхэлсэн чуулганы хуралдааны эхэнд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаарх УИХ-ын гишүүний асуулгын хариуг сонсож, Эрчим хүчний Н.Тавинбэх мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулсан.

Харин дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатар "Даргын дэргэдэх зөвлөл, ажлын хэсгийн хуралдаантай учир чуулганы хуралдаан өндөрлөснийг мэдэгдье" хэмээгээд чуулганыг хаав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button