Нийгмийн

ПРОКУРОР: “Бэрэн групп”-ын үл хөдлөх хөрөнгийг битүүмжлээгүй, шилжилт хөдөлгөөнийг хаасан

Хөгжлийн банкны ерөнхий сонсголын үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс тус банкны удирдлагууд, АТГ, прокурорын байгууллагаас хэд хэдэн асуулт асуусан. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас асуулгын хариуг албан бичгээр ирүүлжээ.

Хөгжлийн банкны зээл олгох үйл явцад Нийслэлийн прокурорын газраас албан тушаалаа урвуулан ашиглаж зээл авсан хэрэг бүртгэлтийн 27 хэрэг, мөрдөн байцаалтын 5 хэрэгт хяналт тавьж ажиллаж байгаа юм байна.

Мөн Хөгжлийн банкны барьцаанд байгаа орон сууцны барилгуудыг зээлдэгчид нь иргэдэд хувь лизингээр зарсан тухай асуудал одоо ямар шатанд байгаа тухай хариу өгчээ. Зээлийн хугацаа хэтрээд 3-аас дээш жил болж байгаа, зориулалт нь нотлогдоогүй гэдэг ангилалд байгаа Бэрэн групп Сүхбаатар дүүрэгт байрлаж байгаа шинэ Хангай хотхоныхоо бараг 100 орчим айлд байрыг зараад мөнгийг нь авчихсан тухайд тавьсан асуулгын хариуд одоогийн байдлаар “Бэрэн групп” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжлээгүй, харин шилжилт хөдөлгөөнийг хаасан. Хэргийг мөрдөж эхэлснээс хойш бусдад худалдаж, борлуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button