НИЙГЭМ

О.Эрдэнэхишиг: “Хангай хотхон”-ы 12 давхраас 17 настай эмэгтэй унаж амиа алдсан

Өчигдөр /2021.03.30/ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, "Хангай” хотхоны 12 давхрын цонхноос 17 настай эмэгтэй хүүхэд өндрөөс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишигээс тодрууллаа.

"Хангай хотхоны байрны цонхноос хүн унаж нас барсан гэх дуудлага мэдээллийн дагуу 17 настай эмэгтэй О гэгч нь унаж нас барсан болох нь тогтоогдсон. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хэргийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна” гэх мэдээллийг өглөө.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач нь гэр бүлийн маргааны улмаас үсэрч амиа алдсан байж болзошгүй бөгөөд сүүлийн таван өдөр гэртээ хоноогүй гэх мэдээлэл байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button