Нийгмийн

Улстөрчид нийтийн тээвэр, таксигаар зорчиж, сайн дүр эсгэж эхлэв

Засгийн газар улсын төсвийг хэмнэх бодлогын хүрээнд төрийн байгууллагууд болон ТӨХК-иудын дарга нар хот дотор жийп унахгүй байх шийдвэр гаргасан.

Тэгвэл дарга нар энэ шийдвэрийг биелүүлж буй сайн дүрийг бүтээж эхэлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ цахилгаан машин унаад арван жил болж буйгаа сошиал хуудастаа бахархан бичсэн бол МАН-ын гишүүн С.Мөнхчулуун автобусаар зорчсоноо мөн л зарлав. Тэрбээр "Автобусаар явахад машинаар явснаас 10 дахин бага зардал, хоёр дахин бага хугацаа зарцуулдаг байгаа шүү" гэжээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар том жийпээр биш UB CAB таксигаар үйлчлүүлсэн талаараа сошиалдаа тайлагнажээ. Өөрөөр хэлбэл, манай дарга нар залуусынхаа жагсаалын зорилгыг ойлгосонгүй.

Иргэд, залуучууд талбай дээр хэдэн өдөр жагсахдаа бидний амьдралын чанарыг сайжруулаад, төсвөө хэмнээд өг, цалин нэм, Монголдоо сайхан амьдармаар байна гэсэн. Харин дарга нарыг иргэдтэйгээ адил таксигаар, автобусаар зорчоод өг гэж жагсаагүй юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ц. Эрдэнэбат
Ц. Эрдэнэбат

Өарсдийгөө тэгж сурталчлах ямар хэрэгтэй байдаг юм бол доо...

Зочин
Зочин

Ингэж зовж үхэхээр 200 луйварчинг буучихаад үлдсэн дээр жаргаач

Зочин
Зочин

дуулианаар нэр хүнд олчтх санаатай аваргаас эхлээд шалчига гарууд

Зочин
Зочин

монголын хууль 3хоног

Шударга иргэн
Шударга иргэн

Юм ойлгохоо байсан дарга нар юм ха

Зочин
Зочин

Монголын хууль 3 хоног гэгч л битгий болоосой. Үргэлж ийм байвал ок

Zochin
Zochin

Энэ гурван гишүүн юу яриад байгааг ойлгох чадамжгүй юм байна даа. Энэний оронд талхны үйлдвэрийн эзэдтэй уулзаад үнэ нэмэхгүй байлгахаар ярьж тохирлоо гэвэл арай дээр зураг харагдах байлаа. Чадахгүй л дээ??????

Иргэн
Иргэн

АРД ИРГЭДИЙГ ХУУРЧ ТАСРАЛТГҮЙ ТӨРД ШИГДЭХ ГЭСЭН ЭЭЛЖИТ АРГА

Их мянган засагтханы хөх хар
Их мянган засагтханы хөх хар

Энэ чинь цаана нь төсөв хэмнэгдэж байгаа бинзений 500000 нь хөөе

Иргэн
Иргэн

Зөв шүү. Сайн эхлэл. Харин цаашид үргэлжлүүлээрэй. Баяр хүргэе.

Иргэн
Иргэн

Чаддаг ,чаддагаа хийж байгаа нь зөв. Бусдын мөнгөөр бульдож л болохгүй.

Benz
Benz

Benz .huviinkhaaa bukh benz
Mashinaa ulsad handiblaacheee

Зочин
Зочин

Ардчилсан намын үхээрүүд бол ингэж улс орны хөрөнгийг хэмнэж чадахгүй дээ. Фортуна Батбаяр хулгайч нохой эдийн засгийн хөгжлийн яамны сайд байхдаа төрийн ордонд морин хуурчид оруулж сар шинээр тоглуулж мөнгө төлөөд л яаж улсын хөрөнгийг цацаж байлаа. Монгол банкны солиот Золжаргал банкныхаа шинэ жилээр ардчиллын талынхаа золбин нохдуудыг хэдэн арван саяар шагнаад л яаж улс орныг самарч байлаа.

Иргэн
Иргэн

Элдэв янзын дүр эсгээд л биднийг тэнэг гэж бодоод. байгаа юм бх даа ийм сэтгэн бодох чадваргүй жижиг тархитай юм шиг ааш араншин гаргана гэж төсөл ч байсангүй. Автобусаар , таксигаар явлаа ч гэх шиг ухаантайгаа юмуу , эсвэл доромжлоод бга юм уу ? ер нь юугаа харуулах гээд бга юм бол ? Залуучуудын жагсаал шаардлагын утга учир шалтгааныг огт ойлгоогүй болоод ийм үйлдэл гаргаж байгаа бх даа

зочин
зочин

Күй ээ! тэр Мөнхчулуун гэж хэн ч юм? Өөртөө бол улс төрч юм бх даа! ккк

zoin
zoin

хотын замын ачааллыг бууруулж хэн хэн хэнийхээ төлөө нэг өрхийн гишүүд дундаа нэг л машинтай баймаар байна нэг айлын авгай нөхөр хоёр тусдаа машин барьж ачаалал нэмэгдүүлээд байх юм болимоор юм

Зочин
Зочин

Эд нарт итгэдэг нохой бөөснүүд байдаг гэж бодохоор гутмаар.

Зочин
Зочин

Түр зуур ингэж гоё шаах байх даа

Зочин tiim shuu
Зочин tiim shuu

yagaad ingej boloxgui gej, ta nar yamar oor ertontsiin zochid uu? omxii maluud busdaas yalgarax uo xen gej?

Холбоотой мэдээ

Back to top button