НийгмийнУЛС ТӨР

ЧУУЛГАН: Мах, гурил, шатахууны үнэ тогтворжуулах хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа зарчмын зөрүүтэй заалтуудаар санал хураалт явуулж дууссанаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Маргааш өглөө 09:00 цагаас Эдийн засгийн байнгын хороо хуралдах юм.

Хуралдааны эхэнд уг хуулийн төслийг илүү боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэн Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авахыг хүссэн ч УИХ-ын дарга Г.Занданшатар "Цаг үеийн нөхцөл байдал амаргүй байна. Энэ хуулийг нэн яаралтай горимоор хэлэлцэх ёстой. Хямралтай үеийг хамтын хүчээр давмаар байна. Иймээс 30 минутын завсарлага өгье" хэмээсэн.

Улмаар 30 минутын дараа чуулган үргэлжилсэн. Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: АН-ын бүлэг завсарлага авна гэсэн чинь их даапаалж, шоолж байна. Ард түмэнд та нарыг талбай дээр зогсоод шоолж байна шүү дээ. МАН ажлаа хийгээч, ер нь ажлаа хийдэг юм уу гэж байна. Бид нар биш та нар ичих ёстой байхгүй юу. 65-уулаа суучихаад. Бусад улс орнуудаасаа ичээч. Олон улс ковидын үед адилхан хүнд байдал орсон уу орсон. Эдийн засаг нь өсч байна. Чили, Уругвай улсууд 22 мянган км -ын цаанаас зэсийн баяжмалаа Хятад зөөгөөд болоод байна. Гэтэл манайх 200 км давуулаад нүүрсээ зөөж чадахгүй байна. Энэ арчаагүй байдлаа АН руу чихэх хэрэг байхгүй. Та нар хоёр удаа 65-уулаа засаглаж байгаа. Хэтэрхий битгий ингэж даапаалж бай" хэмээв. Улмаар хуулийн төсөлд хэдэн төгрөгийг ямар хөтөлбөрт зарцуулахаар тусгасан талаар асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Сайн засах зүйлүүд ч байгаа. Монголбанк Засгийн газраас үүрэг чиглэл аваад хэрэгжүүлсэн байдлаар биш иргэд олон нийт, УИХ-аар хэлэлцүүлээд, хууль болгоод Засгийн газар, монголбанк юугаа хариуцах юм бэ гэдгээ тодорхойлж байгаагаараа Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс ялгаатай. Хуулийн хэрэгжилт зөвхөн энэ жилдээ хэрэгжээд дуусна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Нөхцөл байдаол амрагүйбайна. болж, бүтэж байна гэж худлаа яриад, ард түмнээ бухимдуулах шаардлагагүй. Яаж хохирол багатайгаар энэ хүндрэлээс гарах вэ гэдгээ бодох ёстой. Олонх нь цөөнхөө даапаалаад, цөөнх нь олонхоо шүүмжлээд, Засгийн газар нь УИХ руугаа, УИХ нь Засгийн газар руугаа чихээд үүний ард бид гарахгүй. Хоорондоо хагарч хуваагдаад, талцаад үүний ард гарахгүй. Монголчууд бүгд нэг завинд суусан. Монгол Улс хоёрхон хөрштэй. Хоёулаа хаалгаа хаачихлаа. Түүнээс бол валютын хомсдолд орж байна. Тээвэр, ачаа орж ирдэггүй. Хоригийн хоригт орчихоод бүхий л арга чаргаа хэрэглэж байгаа. Тиймээс өнгөрснөө яриад, шүүмжлэх биш одоо байгаагаа бодитоор үнэлээд, яаж бага хохиролоор даван туулах вэ гэдгээ ярих ёстой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button