УЛС ТӨР

Ц.Мөнхцэцэг: Төсвийн таналт төрийн байгууллагуудын чадавхид сөргөөр нөлөөлөх вий

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-МОНГОЛ ТӨР БАЙЖ БОЛОХ БҮХИЙ Л ТАНАЛТУУДАА ХИЙНЭ ГЭСЭН ҮГ-

-Сүүлийн үед жагсаал цуглаантай, УИХ, Засгийн газрын түвшинд нэлээд бужигнаантай өдрүүд өнгөрч байна. Төсвийн тодотгол хийхээр боллоо. Төсвийн тодотгол хийх нөхцөл үүссэн эсэх дээр та гишүүний байр сууриа илэрхийлэхгүй юу?

-2019, 2020 оны эдийн засаг маш хүнд байсан. 2021 онд цар тахлыг даван туулаад эдийн засаг сэргэнэ гэсэн төсөөлөлтэй байтал Орос, Украины дайнаас болоод Монгол Улсын хилийн боомт орчимд бэрхшээл гарсан. Импортын бүтээгдэхүүний үнэ асар нэмэгдсэн. Үүнтэй холбоотой өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ зах зээлд асар их нэмэгдсэн. Өмнө нь байгаагүй хэмжээгээр нэмэгдсэн гэж эдийн засгийн экспертүүд үзэж байна.

Тэр дундаа залуучууд жагсаал цуглаан хийлээ. Тэд өөрсдөө санаачилж, Засгийн газрыг ажлаа сайн хийх, үнийн өсөлтийн асуудлаар тодорхой арга хэмжээ авахуулах зорилгоор 15 төрлийн шаардлага Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газар энэ шаардлагын хариу болгож ямар арга хэмжээ авах вэ гэдгээ намын бүлгийн хурал дээр ярилцсан. Ингээд төсвийн тодотгол хийж, тодорхой хөрөнгө оруулалтуудыг зогсоох, төсвийн таналт дахин хийх нь зүйтэй гэж үзсэн.

-Төсвийг хоёр дахь удаагаа тодотгох нь?

-Уг нь бол УИХ хоёр сарын өмнө төсвийн тодотгол хийсэн. Нэлээд олон хөрөнгө оруулалтуудыг царцаасан. Дөрвөн тэрбумаас дээш өртөгтэй хөрөнгө оруулалтуудыг царцааж, хассан. УИХ-аас томилдог бүх төрийн байгууллага, агентлагуудын, УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүдийн зардал гээд нэлээд хэмжээний зардлыг танасан. Одоо дахиад таналт хийхээр боллоо.

-Засгийн газар энэ цаг үед үүсээд байгаа хямрал, үнийн өсөлтийн эсрэг гаргаж байгаа шийдвэр нь оновчтой, хурдан шуурхай байгаа гэж та дүгнэж байгаа юу?

-Аливаа Засгийн газар төрийн бодлогоо иргэдийнхээ байр суурийг тандаж гаргах нь зүйтэй. Тодорхой бодлого шийдвэрийг хүмүүс хэр хүлээж авч байгааг харах ёстой. Мэдрэмжтэй ажиллах ёстой л доо . Сая энэ залуучуудын жагсаал дээр Монгол Улсын Ерөнхий сайд анх удаа гарч ирж, залуучуудынхаа саналыг хүлээж авсан. Энэ санал дотор хүлээж авах боломжгүй, алсын хараа, тооцоо судалгаа хийх ёстой асуудлууд ч байна.

-Тухайлбал ямар саналыг хүлээж авах боломжгүй гэж?

-Сонгуулийн хар машины асуудал. Сонгуулийн хар машины тооллогыг зогсоох гэдэг шаардлагыг бид хүлээж авч болохгүй. Сонгуулийн технологийн хувьд асар их дэвшилд хүрсэн автомат тооллогын систем. 2008 он болон түүнээс өмнөх бүх сонгууль гар аргаар тоолдог. Хөдөө орон нутаг, хотод ч тэр маш их будилаан, булхай гардаг байсан. Сонгуулийн санал хураалт тоолж байгаа байрнуудын тогийг таслах, хэсгийн хорооны ажилтнууд саналын хуудсанд зураг, тэмдэглээ хийх гэх мэт. Тэгвэл сүүлийн сонгуулиудад автомат тооллого хийдэг болж, будилаан булхайгүй болсон. Санал хураалтын дүн ердөө 30 орчим минутад гарчихаад байгаа. 2020 оны УИХ, орон нутгийн сонгуульд автомат машинаар тоолсон дүнгийн 50 хувьд хяналтын буюу гар тооллого хийж байгаа. 2021 оны Ерөнийлөгчийн сонгуулиар бүх хэсгийн хороонд 100 хувь хяналтын тооллого явуулсан. Тэгэхээр бид энэ автомат тооллогоос ухарч болохгүй. Гэх мэт ухралттай шаардлага байсан. Гэхдээ Засгийн газар, УИХ дахь МАН-ын бүлэг боломжтой бүх шаардлагыг хүлээн авч, төсвийн таналт хийх, төрийн албаны цомхотголын асуудал хөндөж, төсөвт байгууллагуудын зардлыг хэмнэх шийдвэр гаргаж ажиллаж байна. Байнгын хороод болон чуулганаар тун удахгүй төсвийн тодотголыг хэлэлцэх байх.

-Төсвийн тодотгол дахиж хийгээд, дахиад хасах гэж байна. Төрийн байгууллага, аентлагууд, та бүхний зардал нэлээд танагдах нь. Ажиллах нөхцөл боломж гайгүй юу?

-Төсвийн тодотгол дахиад хийнэ гэдэг бол Монголын төр үндсэндээ байж болох бүхий л таналтуудыг хийнэ гэсэн үг. Төсөвт байгууллагуудын ажилтнуудын хувьд энэ их бэрхшээлтэй. Тухайлбал, ХЭҮК байна. Монгол орны бүх аймаг, орон нутагт хүрч, хүний эрхийн зөрчилд газар дээр нь ажиллаж , үнэлэлт дүгнэлт өгч, холбогдох арга хэмжээ авах ёстой. Гэтэл төсөв нь танагдаж байна. УИХ-аас томилогддог бүх албан тушаалтан, албан байгууллага, агентлагуудын төсөв танагдаж байна. Энэ нь нөгөө талаас бэрхшээлтэй. Тухайн байгууллагуудын үйл ажиллагааны чадавхид сөргөөр нөлөөлчих вий. Ялангуяа ХЭҮК-ийн төсөв танагдсанд би их харамсаж байгаа.

-ГУРАВДУГААР СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Ж.СОРОНЗОНГ БОЛОВСРОЛЫН ЯАМНААС ДАНГААРАА ХАЛЖ, СОЛИХ БОЛОМЖГҮЙ-

-Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон гэж хүнтэй холбоотой авлигын хэргийг сэтгүүлч гаргаж, нэвтрүүлэг хийсэн. Түүнээс гадна энэ хүний талаар маш олон хууль бус үйлдлийн баримтууд дэлгээд байна. Гэтэл яамны сайд нь нэг сургуулийн багшийг хүүхэд зодлоо гэж халдаг хэрнээ энэ хүндээ огт арга хэмжээ тооцохгүй байна гэж олон нийт шүүмжилж байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Манай Боловсрол, шинжлэх ухааны байнгын хороо энэ асуудлаар асуулга тавьж үзсэн. Орос гуравдугаар сургуулийг хоёр улсын гэрээний хүрээнд байгуулсан, хамтарсан сургууль гэдгээрээ тухайн сургуулийн удирдлагыг Монгол Улсын боловсролын яам дангаараа халж, солих боломжгүй юм байна. Гэхдээ багшийн ёс зүй болон гэмт хэргийн шинж чанартай зүйлс байгаа бол цагдаа, АТГ гэх мэт хуулийн байгууллага тогтоосны дараа удирдлагын асуудлыг ярьж болох байх.

-АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ХИЧЭЭЛИЙН НЭР ТӨРЛИЙГ ЦӨӨЛЖ, СОНГОХ БОЛОМЖ ОЛГОХ ЁСТОЙ-

-Боловсролын багц хуулийн төсөл юу болж байна вэ. Та энэ хуулийн төсөл дээр удаан хугацаанд ажиллаж байгаа шүү дээ?

-Намрын чуулганаар өргөн барьсан Боловсролын багц хуулинд ажлын хэсэг ид ажиллаад, дэд ажлын хэсгүүдтэйгээ зарчмын зөрүүтэй саналуудаа нэгтгээд явж байна. Ирэх долоо хоногийн Боловсролын байнгын хорооны хуралдаанаас эхэлж хэлэлцэж эхлэх байх. Тодорхой зарчмын зөрүүтэй саналууд байгаа. Тухайлбал, хүүхэд бүрт хүртээмжтэй, чанартай боловсрол олгох асуудалд төрийн бодлого хүчтэй байх ёстой. ЕБС, төрийн өмчийн сургуульд олгох санхүүжилтийг тэгш хүртээмжтэй болгох. Нийслэлийн сургуулиудын багтаамж их байна. Нэг ангид 50-60 хүүхэд байна. Үүнийг дагаад багшийн ачаалал өндөр. Нэг хүүхэдтэй ажиллах багшийн цаг бага байна. Тиймээс багшийн ачааллыг жигд үнэлж, хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэх, багш ажлын байрандаа хөгжих асуудлыг хөндөх ёстой. ЕБС ашгийн бус байх ёстой гэдэг зарчмууд дээр тодохой саналууд байгаа.

-Хувийн сургуулиуд ашиг олдог хэрнээ төрөөс хувьсах зардал авдаг биз дээ?

-Хэрвээ тухайн сургууль ашгийн гэж зарлаж байгаа бол бусад байгууллагуудын адил татвар төлөх ёстой. Ашгийн бус гэж байгаа бол тухайн сургуульд төрөөс хувьсах зардлыг нь өгье. Өндөр төлбөртэй, бизнес хийх гэж байгаа сургуулиудад хувьсах зардал өгөхгүй байх ёстой гэдгийг би болон манай ажлын хэсгийн гишүүд ярьж байна. Мөн их, дээд сургуулийн хувьд Монголчуудын хамгийн хүсэн хүлээж байгаа зүйл бол чанаргүй олон сургуулийг татан буулгах. Тиймээс Дээд боловрол болон Судалгааны их сургуулийн ажлын хэсгүүд дээр их, дээд сургуулийн статусыг шинэчлэх талаар ярьж байна. Тухайлбал, олон улсын жишгээр их сургууль, коллеж гэсэн хоёрхон байдлаар явуулах зарчмын зөрүүтэй санал байгаа.

-УИХ-ын шинэ гишүүд кэмбриджийн боловсролыг дэмжих ёстой гэж нэлээд ярьсан. Гэтэл сүүлийн үед эргээд шүүмжлээд байна уу гэсэн зүйл сонсогдож байна?

-Бид кэмбриджийн хөтөлбөрийг тааруу гэдэг утгаар нь шүүмжлээгүй. Кэмбриджийн хөтөлбөр нэрээр маш цөөхөн хүүхдийг аваад, хэд дахин өндөр зардлаар хувьсах зардлыг нь санхүүжүүлээд явж байгаа нь нийтийн тусын тулд биш. Хүртээмжгүй боловсрол гэдэг утгаар шүүүмжилж байгаа юм. Кэмбриджийн хөтөлбөр хэрэгжсэн сүүлийн арваад жилийн хугацаанд хөтөлбөрийг үндэсний боловсролын тогтолцоонд нэвтрүүлж чадаагүй. Зөвхөн хэдхэн сургуулийнхаа дунд үлдчихсэн. Нэг хүүхдэд ногдох төрөөс төлөх хувьсах зардал нь 3-4 дахин өндөр, хүртээмжгүй, цөөнхийн сургалт болсон учраас бид үндэсний ерөнхий боловсролын тогтолцоондоо төрийн бодлогыг илүү чиглүүлж, санхүүжилтийг тавих ёстой гэж үзэж байгаа юм. Хүүхэд бүрт чанартай, хүртээмжтэй боловсролыг олгох ёстой. Үүний тулд сургуулийн ачаалал, сургалтын хөтөлбөр, багшийн хөгжилд анхааръя гэдэг л байр сууринаас ярьж байгаа.

-Үндэсний боловсролын системийг хөгжүүлж, чанаржуулж, тэгш хүртээмжтэй болгохын тулд яг ямар бодлого хэрэгжүүлэх ёстой юм бэ?

-2020 оны сонгуулиас хойш хоёр жилийн хугацаанд Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах чиглэлээр багш нартай уулзаж, дүүрэг, аймгууд дээр нэлээд олон хэлэлцүүлэг хийсэн. Эцэг эхчүүд, сурагчдаас асар их санал манай байнгын хороонд ирсэн. Саналуудыг харж байхад сургалтын хөтөлбөрийг шинэчлэх шаардлагатай байгаа юм. Манай ЕБС-ын хөтөлбөр асар ачаалалтай, судлах хичээл маш их. АНУ-д ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангид судлах хичээл нь 9 байдаг. Түүний гурав нь сонгох хичээл. Гэтэл манай ЕБС-ын есдүгээр ангийн сурагчид 19 хичээл үзэж байна. Сонгох хичээл байхгүй. Тэр хэмжээгээр багшийн ачаалал их байна. Үүнээс болж тухайн хүүхэд аль нэг хичээлээр мэргэших боломжгүй, олон хичээлийг дөнгөж өнгөц байдлаар үзээд байна. Тиймээс ахлах ангид нь сонирхож буй хичээлээр нь мэргэшүүлэх, сонголттой хичээлүүдийг нэмэх, хичээлийн нэр төрлийг цөөлөх шаардлага байна.

-Багш нарын ачаалал ихээс болж өөрсдийгөө хөгжүүлж чадахгүй, түүнээс нь болж хүүхдүүд тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол эзэмшиж чадахгүй байна уу?

-Багшийн ажлыг бодитой үнэлэх ёстой юм. Судалгаанаас харахад багш 400-гаад төрлийн ажил хийж байна. Хичээл заахаас гадна эцэг эхтэй уулзах, хурал зохион байгуулах, бүх төрлийн шалгалт авах, холбогдох байгуллагууд руу мэдээлэл явуулах гэх мэт. Багш ажлын байрандаа тасралтгүй суралцаж байх ёстой. Манай төрийн өмчийн ЕБС-иудын хичээлээс хамгийн их хоцрогдолтой байгаа нь англи хэлний хичээл. Хувийн өмчийн сургуулийн сурагчдын англи хэлний элсэлтийн шалгалтын онооноос хоёр дахин бага байна. Тиймээс төрийн өмчийн сургуулиудад англи хэлний багшаа чанартай бэлтгэх, эх хэлтэй улсууд руу багш нарыг сургах ажлыг эхлэх ёстой. АНУ, Энэтхэг зэрэг улсын элчин сайдын яамдуудтай холбогдож, санал тавьж ажиллаж байна. Багшийн хөгжлийг дэмжсэн, үндсэн цагаас гадна өөрийгөө хөгжүүлэх цагийг сургалтын хөтөлбөрт оруулах ёстой. Түүнчлэн хүн амын тоо нэгэнт цөөхөн аймгуудад шинээр сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй.  Газарзүйн онцлог, хүн амын тооноос хамаарч боловсролын хөрөнгө оруулалтуудыг хиймээр байна. Энэ мэт зарчмын өөрчлөлтүүдийг хуулинд оруулах шаардлага үүссэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-15 08:46

Нөлөөлөх нь ч тодорхой л доо. Яаж эрсдэлээс гарах уу л гэж харах хэрэгтэй

Зочин
Зочин
2022-04-15 08:47

Аан ажлаа хийж чадахгүй болохоороо юу руу буруу чихэх вэ гээд л хайж ахлах байлгүЙ

Зочин
Зочин
2022-04-15 09:46

Улсын сургуулиуд нь 100% бүх хүүхдээ сургах чадамжгүй байхад чинь хувьсах зардлыг хасна гэж байж боломжгүй

Зочин
Зочин
2022-04-15 10:12

үнэхээр зөв юм ярьжээ төрийн �##�бан хаагчдын ц�##�инг хасв�##� ажлаа хийх хүн олдохгүй шүү дээ

Оркууд
Оркууд
2022-04-15 10:12

Шууд гарчиг уншчихаад л хара�##�ын сэтгэгдэл бичээд эхлэх юм аа. Цүцүцү.Ядаж ярилцлагыг нь гүйцэд уншаад, хушган толгойдоо ойлгосон уу?

Sarnai
Sarnai
2022-04-15 10:13

MAN-d iim shudarga il tod yridag gishuun bgad bayrlaj bn shuu iim zaluuchuudiig demjih heregtei

Зочин
Зочин
2022-04-15 10:13

Энэ гишүүн зөв ярьсан байна. Төсвийн байгууллагын жирийн ажилтан бидний хувьд ингэж төсвийг дахин дахин танаж байгаа нь үнэхээр хэцүү бна. Байгууллагад манаь бичгийн цаас, принтерийн хор ч авах мөнгө байхгүй болж бна. Аргаа ядв�##� хувиасаа гарга гэсэн чиглэл ирсэн. Юу гэсэн үг юм бэ, яахаараа хямр�##�ыг жирийн ажилтан бид нар нуруундаа үүрэх ёстойн?

Зочин
Зочин
2022-04-15 10:13

Боловсролын с�##�бар тэр дундаа багшийн ажилд анхаар�##� хандуулж байгаад т�##�архаж байна. Боловсролын хуулийн шинэчлэлээс их зүйл хүлээж байгаа

нэргүй
нэргүй
2022-04-15 10:15

хүний эрхийг хангуулдаг байгууллагын төсвийг ханачихв�##� яахын болжийноо арай2 тэр их хурлын дарга нтрийнхээ төсвийг танаачээ жилд хэдэн зуун тэрбумыг л тавиулдаг юм бнлэ боловсрол, хүний эрхээр оролдож болохгүй

АЖЛАА ХИЙ
АЖЛАА ХИЙ
2022-04-15 10:15

БОЛЖ БАЙНА ШДЭЭ... "Дөрвөн тэрбумаас дээш өртөгтэй хөрөнгө оруул�##�туудыг царцааж, хассан. УИХ-аас томилдог бүх төрийн байгууллага, агентлагуудын, УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүдийн зард�##� гээд нэлээд хэмжээний зардлыг танасан. Одоо дахиад тан�##�т хийхээр боллоо."

хоосон
хоосон
2022-04-15 10:15

сургуулиудын хувьсах зардлыг хасаж болохгүй шүү дээ зөв юм ярьж

Anar
Anar
2022-04-15 10:16

il tod shuluun shudarga yrijee bravo

Zochin
Zochin
2022-04-15 10:18

ядуу болон ядуу бус өрхийн хүүхдүүд хоорондын хүний нөөцийн чадавхын ялгаа улам гүнзгийрч байна. Үүнийг онцгойлон анхаарах шаардлагатай. Маш сайн олж харсан байна

Ulzii
Ulzii
2022-04-15 10:22

tusuwt todotgol hiij zarim hereggui zardluudiig tanah n zuw ghde ajilchdiin tsalin huls, hunii erhiin komiss zereg chuhal shaarflagatai bguullaguudiinhiig hasahiig eserguutsej bn. Munkhtsetseg gishuun eniig mash zuw olj harsan bn

Зочин
Зочин
2022-04-15 10:22

Хүний эрх, боловсролын төлөө зоригтой шийдэмгий дуугардаг цөөн гишүүдийн нэг дээ ийм гишүүд олон байгаасай

Зочин
Зочин
2022-04-15 10:23

Лойцон2 гишүүдийг бодвол өнцгөө зөв олж хардаг хүн шүү яахав ман-аас дэмждэг ганц хүн юм даа

Зочин
Зочин
2022-04-15 10:25

монголын төр хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн тоглоом байж болохгүй гэж зөв ярьдаг гишүүн бнштээ тиймэрхүү бузар бусармаг зүйлийн төлөө тууштай тэмцээрэй амжилт

zochin
zochin
2022-04-15 10:25

ajillaj bga huuliin tusluudees n ih yum huleedeg dee

багш
багш
2022-04-15 10:26

дэмжиж байна Боловсролын с�##�барын бодлого урт хугацаанд тогтвортой байх т�##� дээр анхаарч ажиллаарай

Тэгш боломж бүрдүүл
Тэгш боломж бүрдүүл
2022-04-15 10:28

ЕБС-ийн 1 сурагчид ногдох хувьсах зард�##� Кембрижийн сургуульд 2.4 сая ₮, ердийн ЕБС-д: 374 мянган ₮, Орон нутагт 437 мянган ₮ гэж байна лээ. Энийг өөрчилж адил тэнцүү болгохын төлөө ажлаарай.

Зочин
Зочин
2022-04-15 10:36

Mash zuw zuiliig olj harsan bn shuu tom tom tansag heregleegee l tanah heregteishtee mega tusluud harin ch manai ulsad hurungu oruulaltiig tataj, ter hereeree irged ajil orlogotoi bolnoshtee

Хичээлийн тоог багасга
Хичээлийн тоог багасга
2022-04-15 10:41

Ахлах ангийн хүүхдүүдийг хичээлээр арай л их дарж байна. Уг нь сонгосон мэргэжилтэйгээ ойр суурь хичээлүүдээ нарийсгаж суд�##�ж байх хугацаа шдээ. Хэнд ч хэрэггүй. Дараа нь амьдр�##�д хэрэг болохгүй , сонгосон мэргэжлээс нь тэс өөр хичээлүүд давхар үзээд байдаг. Энийг цөөлье гэдгийг ёстой дэмжинэ шүү.

Цэцэгээ багш
Цэцэгээ багш
2022-04-15 10:47

ЕБС-ийн багш хичээл заахаас гадна худ�##�ч хүнд хэдэн зуу гаруй нэр төрлийн ажил хийж ц�##�ингаа авдаг. Бичиг цаасны маш их ажилд дарагддаг. Тэгээд түүнд нь илүү цаг ц�##�ингийн нэмэгдэл байдаггүй. Та өөрөө багш байсан хүн сайн мэднэ байх. Энэ асуудлыг хуульдаа заав�##� тусгаарай.

Иргэн
Иргэн
2022-04-15 14:45

Танаагүй байхад төрийн байгууллагууд нь тэгээд их чадавхитай байсан юм байхдаа.

Зочин
Зочин
2022-04-15 15:00

Ирэх намраас дахин кэмбридж стандарттай төрийн өмчийн сургуульд элсэлт авахгүй байх хэрэгтэй. Одоо нэгэнт авсан хэдээ төгсгөдөг л байх даа. Төрийн өмчийн хэрнээ Кэмбридж стандартыг өндөр хувьсах зардлаар цөөн сурагчид олгож, боловсролыг ялгааг Төр өөрөө дэмжиж, гүнзгийрүүлж өгч байна. Шударга бус байна.

Soд
Soд
2022-04-15 15:50

Хэрэв чадавхитай байсан бол монголчууд ийм дорой амьдрах уу??? Сайн танаж хасах хэрэгтэй!!!

Иргэн
Иргэн
2022-04-15 18:56

Эдийн засаг гэдэг чинь хэмнэлт гэсэн үг. Иргэний бүтээсэн баялагыг төрийн нэрээр үрэх эрх хэнд ч байх ёсгүй.

Зочин
Зочин
2022-04-15 20:14

Үхсэн хойно хорчин шантаачин суганы үс �######�ний �##�чуур уудаа бүрдсэн төрийн байгууллагын чадавх ч гэх шиг угаасаа дампуурсан төрийн

Иргэн
Иргэн
2022-04-16 07:44

Даамсагны асууд�##� бүр цаашаа болсон шүү.Ийм нөхцөл байд�##� хаяанд байхад л даамсагны хууль санаачлаад явж байсан хүн дээ хөөрхий.

Ариунаа
Ариунаа
2022-04-16 07:50

Мөнхцэцэг гишүүн өөрөө мэдлэгээ ахиулж юм их унших хэрэгтэй юм бнадаа.ярьж бгаа нь зүгээр л нэг тулга тойрсон ойрын бодолтой мэдлэггүй мэдээлэл муутайн харагдаж бнадаа.ийм л нөхдүүд сонгуулиар луйвар хийж гарч ирсэнээ мэддэггүй бололтой.нам нам л гэнэ.нэг и�##�өас нам нөгөө т�##�даа ард түмний элч гэдгээ мэддэггүй мартсан бололтой.

Зочин
Зочин
2022-04-16 08:32

Энэ б�##�ай авгай хар машинаар гарч ирсэн бололтой. Соронзон гэж шулмас шиг авгайтай авилгаар холбогдсон бололтой. Үхсэний чинь Оросын хамтарсан сургууль гэж. Оросын хэдэн төгрөгийн хөрөнгө оруул�##�ттай юм бэ. Нэг сургуулийн задарсан авгайг тэтгэвэрт суулгаж чадахгүй тусгаар улс байгаад яах юм. Эсвэл хуулиар тэтгэвэрт гаргасан хүмүүсээ эргүүлж ажилд нь оруул.

Зочин
Зочин
2022-04-17 22:34

Мөнхцэцэг гишүүн минь төрийн �##�ба хаагч чинь өөрөөс чиньэхлээд тансаг өрөөнд суугаад хийсэн ажилгүй хахуул авчихаад суугаад 30 жил болж байна тансаг нь хэтрээд ирэхээр хангамж нэхээд суудаг болчихсон байна төрд зүтгэх гэж ш�##�г�##�т өгөөд иргэдэд үйлчилнэ гээд өргөдөл өгөөд гуйж орчихоод юу гээд байгаа юм бэ чадахгүй бол �######�аад өг ар т�##�д чинь сэтгэлээсээ ажиллах хүмүүс хэдэн мянгаараа байна ажиллах сэтгэл зүрх байв�##� харандаа цаас байхад болоо газар ухахад хүрз жоотуу байрад хаваасаг шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button