НИЙГЭМ

ҮЙЛ ЯВДАЛ: “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн талаар “Кью Эс Си” компани мэдээлэл хийнэ

Дөрөвдүгээр сарын 15-нд болох үйл явдлын тойм

“Мишээл Экспо” төвд үнэт металл, үнэт чулуугаар бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, урлагч гоёлын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулах “MONGOLIAN JEWELLERY & METAL EXPO-2022” үзэсгэлэнгийн нээлт болно.

8.30 цагт “Шангри-Ла” зочид буудалд "IPO-Mongolia" хөрөнгийн зах зээлийн олон улсын чуулга уулзалт болно.

9.00 цагт ГХЯ-нд “Бүтээлч байдлын төлөөх соёлын бодлогыг дахин тодорхойлох нь” дэлхийн соёлын бодлогын тайлангийн хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулганаар Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай горимоор хийнэ. Үүний дараа Батлан хамгаалахын сайд Г.Сайхан баяр чуулганы танхимын үүдэнд тус хуулийн төслийн талаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 88083162

10.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Засгийн газрын цуцалсан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн концессын гэрээний талаар “Кью Эс Си” компаниас мэдээлнэ.

10.00 цагт Баянгол дүүргийн Насан туршийн боловсролын төвд тус төвийн сурагчдыг үдийн цайгаар хангах, мэргэжлийн чиг баримжаатай олгох, чадавхжуулах, хөгжүүлэхэд туслах зорилгоор тохижуулсан “Нарийн боовны бичил өрөө”-ний нээлт болно. Утас: 94221111

10.30 цагт МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей ахлах сургуульд “Байгаль орчин, танин мэдэхүйн өртөөчилсөн сургалт” болно. Утас: 99002019

11.00 цагт ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцуулна.

12.00 цагт МУИС-ийн хичээлийн I байранд “МУИС-ийн Эрдмийн элч”-ээр томилогдож орон нутагт ажиллах ахмад багш нарт хүндэтгэл илэрхийлнэ. Утас: 99002019

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button