УЛС ТӨР
Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар хуралддаг. Өнөөдөр /2022.04.15/ 10.00 цагт ээлжит бусаар хуралдаж, төсвийн тодотголыг хэлэлцсэн.
Улмаар 16.00 цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж, хуралдааны шийдвэрийг олон нийтэд танилцуулна.
УИХ-ын даргын захирамжаар үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан авах шаардлагатай арга хэмжээний төсөл, шийдэл боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг хуралдаанаараа 2022 оны төсвийг хэмнэлтийг горимд шилжүүлэх, шаардлагатай бол 2022 оны төсөвт тодотгол хийх шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан билээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.