УЛС ТӨР
ШӨХТГ-ын даргаар томилогдсон С.Мөнхчулуун тамгаа гардаж авлаа

Өнөөдрийн /2022.04.15/ Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар С.Мөнхчулууныг томилох шийдвэрийг гаргасан. Шинээр томилогдсон дарга тамга, ажлаа хүлээн авлаа.
С.Мөнхчулуун нь механик инженер мэргэжилтэй, төрийн удирдлагын магистр, доктрант зэрэгтэй аж. Тэрбээр, нийслэлийн Өмчийн харилцааны газар мэргэжилтэн, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, НИТХ-ын төлөөлөгч, НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга, НИТХ дах МАН-ын бүлгийн даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай төрийн албан хаагч юм байна.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.