УЛС ТӨР

Хөгжлийн банкийг шалгах түр хорооны даргаар Ж.Сүхбаатар гишүүнийг СОНГОЛОО

Өнөөдөр /2022.04.20/ Хөгжлийн банкийг шалгах түр хороо хуралдаж байгаа юм. Хуралдаанаар тус хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг гишүүд сонгосон байна.

Түүний нэрийг УИХ-ын гишүүн Т.Доржханд дэвшүүлж, Б.Энхбаяр нарын гишүүд дэмжсэн ажээ.

Хөгжлийн банкны хянан шалгах түр хороонд: Д.Батлут, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Ж.Батсуурь, Н.Ганибал, Т.Доржханд нарын 11 гишүүн багтдаг.

Тэд Хөгжлийн банкны шалгалтад хууль хүчний байгууллагаас илүү гүн гүнзгий орж шалгаж буй давуу эрхтэй. Тодруулбал, нотлох баримт цуглуулах, гаргуулах, судлах, гэрчээр дуудах, мэдүүлэг авах, асуулт тавих, шинжээч томилох зэрэг хуулийн байгууллагаас илүү давуу эрхтэй ажиллах билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ХӨӨШ НАЙЗУУДАА АВАРГЫГ БОЛИО ХӨӨРХИЙ АВАРГА МААНЬ ТЭНД ХЭРЭГГҮЙ СҮХБААТАРАА ЧИ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХӨГЖЛИЙН БАНКЫГ ХУВХАЙРТАЛ ТОНОСОН УИХ н ГИШҮҮДЭЭ ТҮДГЭЛЗҮҮЛЭЭД НЭГ ХУДАГТ АВААЧААД ХИЙГЭЭД ӨГ. ЧИНГЭЛТЭЙГЭЭС СОНГОГДСОН ГОНГИНУУР АЖИМА БАС ХОЦРООГҮЙ БАЙСАН ГОНГИНУУР ОДОО ЗӨНӨӨД ЯРИХ ЯРИХГҮЙ ЮМ ИХ ЯРЬДАГ БОЛЦОРСОН БАЙНА ЯРЬЖ БОЛОХГҮЙ БОЛОХ ЮМНУУДЫХ НЬ ЯЛГАА ЗААГИЙГ ХЭЛЖ ӨГӨӨЧ ХӨГЖЛИЙН БАНКЫГ БАС ТОНОЛЦОХОД ГАР БИЕ ОРОЛЦСОН АЖИМА ШҮҮ

Зочин
Зочин

Бөөрөнхий Сүхбаатар чадахуу.Цаагуураа нөгөө авилгачдаа хамгаалсан шийдвэр гаргаад л үлгэр дуусах байхдаа.Б.БатЭрдэнэ гишүүн арай дээр байсан байх.

Зочин
Зочин

Их чуха.л царай гаргаж чуха.л чуха.л юм ярьдаг хүн. Одоо өөрийгөө бодитоор нь харуул даа

зочин
зочин

СҮХБАТАР ТИЙМ Ч ШУДРАГА НӨХӨР БИШ

Зочин
Зочин

Энэ их хурлын хамгийн гялтайж байгаа Энхбаяр, Сүхбаатар, Мөнхцэцэг Доржханд нарын залуу мундаг гишүүд орсон байна шт

Холбоотой мэдээ

Back to top button